У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хийхээсээ илүүтэй томилгоонд ихээхэн яарч байгааг аргагүй байдал гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэхээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ, Байнгын хороо, МАН-ын Их, Бага хурал хэмээн шат дамжсан олон хуралдаанд дэмжсэн багуудын нөхдөд өрөө төлөх ариун үүрэгтэйг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй болов уу. Улстөр бол улстөр учраас ойлгож үзэхээс өөр аргагүй юм.
Тиймээс энэ засгийн ээлжит томилгоонд Онцгой байдлын Ерөнхий газар, Стандарчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газрууд өртөж байгааг эх сурвалж хэлэв. Энэ гурван агентлаг газар бол Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад хамаарах юм. Тэгэхээр Ө.Энхтүвшин сайд дээрх гурван агентлаг газарт хууль бус зүйл байгаагийн зэрэгцээ өөрсдийн багаа бүрдүүлж аижллана гэдгээ хэлсан байна. Тэр тусмаа Онцгой байдлын ерөнхий газрын зарим хэлтэс газрын дарга нарыг яаралтай солих үүрэг өгсөн бололтой. Тэр тусмаа зарим хэлтэс газарт АН-ын угшилтай нөхөд байгаа төдийгүй, хууль бус үйлдэл ч байгааг давхар харж үзсэн хэмээжээ.
Х.Бат
Шуурхай.мн