fbpx Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 45 секунд

Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр

Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг авлигын хэргээр баривчлан хорьсон хэрэг өнөөдрийн дуулиан болж байна. Хэвлэлүүд Б.Нарантуяаг хорьж цагдсан, авлига авсан хэм хэмжээний тухайд л таамаг дэвшүүлж байгаагаас цаад учрыг нь сайн ухахгүй байна. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргаар очих болж, тус төвийн даргаар ажиллаж байгаа Б.Нарантуяаг зайлуулах баримт факт цуглуулсан нь ийм байдалд хүргэсэн аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад удаагүй ч зарим агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга нарыг халах сэлгэх ажиллагаа явагдсаар байна. Тодотгож хэлбэл, УИХ, МАН-ын Их, Бага хуралдаанд түүнийг дэмжсэн нөхдүүд томилгоондоо яарч байгаа нь янз бүрийн хэлбэрээр илэрч байна.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүүгээр оролдоод яаж ч чадсангүй, түр амасхийлээ. Уг нь Б.Нарантуяагийн авсан гэх авлига нь эмч нарын эмчлэх эрхийн лицензээ гардсан хүмүүсийн талархал төдий зүйлс болохыг зарим эх сурвалж хэлж буй. Хувийн чанартай талархал нь ийнхүү Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар санаархаж байгаа Д.Сарангэрэлийн гэх нөхрийн хараанаас мултарч чадаагүй бололтой. Энэхүү хувийн чанартай мэдээллийг дотроос нь баримтжуулан гаргаж өгсөн гэх бүсгүйн тухай ч албан бус эх сурвалж дурдаж байна. Үүнд холбогдох далд мэдээллийг одоохондоо нууцалж байгаа ч цаг нь ирэхээр гаргаж дэлгэнэ гэдгээ ч хэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжсэн олон хүний гуйлт бий, түүнчлэн Д.Сарангэрэлийг сайдын суудалд дэмжсэн нөхдийн цуваа ч тасрахгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдыг шахаанд оруулсан нэг нөхөр Б.Нарантуяагийн тухай баримт факт гарган хөөцөлдөж яваагаас хол зайлахгүй биз ээ.

Мэдээллийн хэрэгслээс харахад Б.Нарантуяа нь Анагаахын их сургууль төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэжээ. Ямартай ч Б.Нарантуяа энэ хэргийг нэг тийш болгохын тулд ажлаа өгч таарна. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдын хүн шууд томилогдох нь тодорхой болж байна. Ийнхүү Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргын суудалд санаархагч нь суудалдаа суусан хойно Б.Нарантуяагийн хэргийг үндэслэлгүй хэмээн хааж орхих магадлалыг ч эх сурвалж хэлсэн. Байдал ийм л байна. Хоёрдугаар ээлжинд хоолондоо орох гэсэн МАН-ын оочёр дугаар ийнүү нэгнээ намнаж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөөсөө албан тушаалд улайрагчид хэн нэгний эрх ашгийг хөндөх нь бүү хэл зохиомол хэрэг ч үүсгэж чаддаг шүү дээ.

Тэгээд ч Б.Нарантуяа нь Архангай аймгаас сонгогдсон залуу гишүүний нэр нөлөөгөөр тус төвийн дарга болсон бөгөөд 33, 32-ын бүлэг дундын зодооны золиос ч болж байхыг үгүйсгэх арга алга.

Х.Баатар

Шуурхай.мн 

Онцгой байдлын зарим дарга нарыг солино
Онцгой байдлын зарим дарга нарыг солино
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​