Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр буурлаа
2018/12/27
ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан. Тэгвэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.
Ийнхүү Аи-92 шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна.
ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.
Энэ мэдээ таалагдаж байвал:

Сэтгэгдэл 6
-
orosiin klonkiig oruulj ireh heregtei tegj baij une buur n togtvorjin
-
Арай хэтэрч байна нэмэх болхоор 500₮ аар хасах болхоор 50₮ энэ ариун явдал уу?
-
Хэнтий аймагт газны үнэ 1350 хэвээрээл байна
-
САЙН төрлийн нефть бүтээгдэхүүн 50 доллар болтлоо үнэ хямдраад байна. ЭНЭ арай хэтэрлээ. Шударга байлдаа
-
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдэх үед монгол улс дагаад долларын ханшаа сулруулах бодлого бариж байх нь зөв баймаар юм. да. Төр засгийн зохицуулалт хэрэгтэй. Монголыг олгиарх ченжүүд л удирдаад байгаа юм биш үү
-
Жишээ нь 1 литр дизелийн түлшний хил үнэ өнөөдрийн долларын ханшаар 1313 төгрөгөөр хил дээр ирж байгаам байна. Тэгээд татвар тэглэчихсэн гээд байгаа ! Тээврийн болон элдэв хөлс хураамж нийлээд 1500 гаас хол давахааргүй байна шүү дээ ! Хэдээр зарах гээд байгаам бэ, нефтийнхээн ???