fbpx "Гурван хорт хүчин"-тэй тэмцэхээр нөхцөлдсөн ШХАБ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
15 минут 27 секунд

“Гурван хорт хүчин“-тэй тэмцэхээр нөхцөлдсөн ШХАБ

2018 оны наймдугаар сарын 1-нд нийтлэгдсэн өгүүллийг дахин нийтлэв.

Ингэхэд ШХАБ маань гурван үе шат дамжиж төлөвшиж буй. Эхлэлийн буюу эхний үе шат нь 1996-2001 oн болно. Узбекистанаар бүл нэмээд байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болсноор хоёр дахь үе шат (2001-2017 он. Дотор нь хоёр хувааж болно: 2001-2005; 2005-2017) нь төлөвшлөө. 2017 онooc дараагийн чанарын хувьд ахиж дэвшсэн цоо шинэ үе шат  нь эхэлжээ. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын хэлснээр ШХАБ нь улс төрийн жин нөлөө, эдийн засгийн хүчин чадлаараа хүчээ авчээ. Астанад ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэж энэ байгууллага үндсэн 8 гишүүн улстай болсон ба хэрэв Монгол Улс ШХАБ-д нэгдвэл дараагийн дөрөв дэх үе шат нь төлөвшиж эхэлнэ.

2005 онд Энэтхэг, Пакистан тус байгууллагын ажиглагч болж, 2017 оныг хүртэл 12 жилийг ардаа орхижээ. Монгол нь  чилийсэн 14 жилийг өнгөрүүлж байна.   

ШХАБ-ын эгнээг тэлэх, тэлэхгүй дээрээ манай хоёр хөрш (хоёулаа ШХАБ-ыг үндэслэгч ба гол чирэгч нь) сүрхий зөрчилтэй. Оросын хувьд ШХАБ нь аль болох олон гишүүн, ажиглагчтай байж гэмээнэ өрнөдийн эсрэг сөрөн зогсоход нь хэрэгтэй бол лалын орнуудаар, эсвэл Хятадаас алслагдсан орнуудаар ШХАБ-ыг тэлэхийг Хятад эсэргүүцэж ирсэн. Энэтхэг дээр яг тэгж бойкот тавиад Оростой зөрчилдөж, эцэст нь наймаалцах маягаар Пакистаныг хамтад нь элсүүлсэн.

Өмнөд Азийн тэрбум хагас хоёр том үндэстнээр бүл нэмэх хамгийн том шалтгаан бол эдийн засгийн интеграц, эдийн засгийн жин нөлөө нь биш юм. Энэ бол лалын терроризм ба Төв Азид Орос, АНУ, НАТО, Европын Холбоо, Хятад, Энэтхэг зэрэг олон том тоглогчийн ашиг сонирхлууд яг зэрэгцсэн, зөрчилдсөний тусгал юм. Төв Ази, Өмнөд Ази руу (цаашлаад Евразид) нөлөөний хүрээгээ дахин шинээр томъёолох, олж авах, тэлэх бэхжүүлэх шаардлага ялангуяа Орост тулгарчээ. 2005 оны Астанагийн саммитаар хэрэгжүүлсэн Америк, НАТО-гийн цэргийг Төв Азийн улсуудаас гаргасан алхам хийсэн боловч тэр нь батжаагүй явсаар өнөө хүрээд цаадуул нь эргээд Төв Ази руу орж ирж байна.  

ШХАБ-ын хоёр ба гурав дахь үе шатны зааг үед нэг чухал гол чиглэл нь нэн тодорхой болсон ба түүнийгээ ч удаа дараа тэмдэглэж байна. Энэ  бол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц нь юм. Тэр бүтэц нь «гурван хорт хүчин»-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм. Мэдээлэл солилцохоос эхлэн терроризмын эсрэг хамтарсан хээрийн сургууль хийх, энэ тэмцэл дэх тэргүүн туршлагаа солилцох, бүр даамжирвал хамтран тэмцэх, хамтран байлдахыг бараг хуульчилчихлаа. Эдүгээ «Лалын улс» гэх радикал бүлгийн аюул занал тархаж буйтай холбогдуулан аюулгүй байдлын салбарт ШХАБ онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Учир нь терроризмын эсрэг тэмцэх ШХАБ-ын бүс нутаг бол ганц Төв Ази биш болсон. Сири, Иракт байлдаад туршлагатай болчихсон, цус сорогч цусанд шунагч лалын өдий төдий фанатууд гэхэд л Оросын ба Хятадын иргэний паспорттой, хоёр хөршийн харьяат нар хэдэн түмээрээ (Оросын Холбооны аюулгүй байдлын тооцоогоор) бий. Тэднийг нутагтаа эргэж ирэхэд нь, эсвэл хаа нэгтэй устгаж үгүй хийх хэрэгтэй, амьд үлдээж шоронд засан хүмүүжүүлнэ гэж байхгүй.

БНХАУ-д лалын терроризм бодитой байна, Шинжаанд үүрлэж байсан буюу байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө Хятадын даргалсан 2018 оны ШХАБ-ын уулзалтууд онцлог юм. Орост лалын терроризм ноцтой хэмжээнд хүрсний бодит нотолгоо нь Чеченийн нэг ба хоёрдугаар дайн, одоо ч мэр сэр үйлдэгдэж буй Умард Кавказ дахь террорист халдлагууд.

БНХАУ-ын НАХЯ-ны Олон улсын  хамтын ажиллагааны газрын дарга Лю Жиньрунгийн ярьснаар ШХАБ-ын гишүүн  орнууд хамтын ажиллагааны механизмаа сайжруулсны дүнд  хууль сахиулах, аюулгүй  байдлын хамтын ажиллагааны хууль эрх зүйн үндсийг тавьж чадсан, тэгээд ч аюулгүй байдлын салбар  дахь хамтын ажиллагаа нь ололт амжилт ихтэй байгаа аж. Үүнд ШХАБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хурал, Дотоод хэргийн (НАХЯ) сайд нарын хурал, Бүс нутгийн терроризмыг  эсэргүүцэх зөвлөлийн хурал зэрэг цуврал механизмыг буй болгожээ. Эдгээр институцын үндсэн чиглэл нь терроризм, хэт даврагч, хагалан  бутаргагч үзлийг бутцохих, мансууруулах бодисыг хориглох, хил хамгаалах салбарууд байх ба хууль эрх зүйн хэд хэдэн баримт бичиг батлан мөрдөж байгаагаар ажил хэрэгч хамтын ажиллагаанд бат бэх суурь тавьж чадсан хэмээн генерал Лю Жиньрун ярьжээ.  

Гурван хорт хүчинтэй (терроризм, сепаратизм, экстремизм) тэмцэх асуудал Дo яам, НАХЯ-ны мэдлээс цаашаа тэлж БХЯ-дын эрхлэх тэргүүлэх чиглэлийн ажил болж байгаа нь анхаарал татна. Терроризмын эсрэг бүх нийтийг хамарсан тоталь дайнд бэлтгэж эхлэв үү хэмээн ажиг сэжиг төрөхөөр байна.

ШХАБ-ын орнуудын Батлан хамгаалахын сайд нарын бага хурал 2018 оны 4 дүгээр сард Бээжинд болж өнгөрсөн. Түүн дээр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхө дэлгэрэнгүй үг хэлсэн. Энэ чухал зөвлөлгөөний гол сэдэв нь терроризмтой хийх тэмцэл боллоо хэмээн тэрээр мэдэгдсэн. ШХАБ бол энх тайвны төлөө тэмцэгч байгууллага, терроризмын эсрэг тэмцэл дээр сонор сэрэмжээ ямагт өндөрт байлгах хэрэгтэй, Хятадын хувьд Шинжаан-Уйгурын өөртөө засах районы салан тусгаарлах хөдөлгөөнийг гаднаас дэмжих аюул өсөн нэмэгдэж буй нөхцөлд ШХАБ-д л найдлага тавих болно гэдгийг ч тэрээр тэмдэглэжээ. Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах районоос (манай Монголын баруун ба баруун өмнөд хилийн цаахниас) салан тусгаарлах сепаратизмын аюул дэгдэж магадгүй, түүнээс нийтээрээ болгоомжлоорой гэсэн Хятадын албан ёсны дээд түвшний мэдэгдэл хэмээн үүнийг ойлгох хэрэгтэй мэт.

Залгуулаад Шинжааны терроризмын асуудлыг Хятад улсын дарга Си Жиньпин хөнджээ. 2018.05.22-нд Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) нарийн бичгийн дарга нарын XIII хуралд оролцсон төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзахдаа: ШХАБ байгуулагдсанаас хойш гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгож ирлээ. Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга нарын хурал бол гишүүн орнуудын хувьд чухал механизм мөн. Ийм механизм маш их шаардлагатай. Гишүүн орнууд аюул заналхийллийн өмнө хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдлаа бэхжүүлж  эрчимжүүлсээр байна. Бид хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, хамтын ажиллагааныхаа агуулгыг баяжуулан, “Дорнод Туркестан” мэтийн террорист, сепаратист, экстремист хүчинд хатуу цохилт өгч, бүс нутгийн халуун цэгүүдээс сөрөг нөлөө гадагш өргөжихөөс идэвхийлэн хамгаалж, бүс нутгийн урт удаан амар амгалан байдал, хөгжил дэвшлийг баталгаажуулахад бид чухал хувь нэмрээ оруулж байна гэжээ. 

ШХАБ дахь хатуу байр сууриа ямагт хамгаалж зогсдог манай умард хөрш Оросын тухайд судлах, дүгнэлт хийх сэдэв ар араасаа ундарсаар. Маш олон хувилбараар санал санаачилга дэвшүүлнэ. Тэр болгон нь зөвхөн геополитик, геостратегийн чиглэлтэй. Геополитикийн томхон тоглогч байж ирсэн, байгаагийнхаа хувьд хойшдоо ч ШХАБ-ыг геополитикийнхоо сонирхолд ашиглах сонирхолтой.

Оросын ШУА-ийн эрдэмтэн улс төр судлаач Фархад Ибрагимовын үзэж байгаагаар ШХАБ дотроо хоёр гол оролцогч–жин дарагч Орос ба Хятадын хувьд “ялихгүй” зөрчил байсаар иржээ. Ялангуяа энэ бүтцийн ирээдүйг хэрхэн харж байгаа дээрээ зөрчилтэй. Орос нь энэ байгууллагыг зөвхөн бүс нутагт аюулгүй байдлыг хангах, экстремизм, терроризмыг сөрөн зогсох байгууллага байлгахыг зорьдог бол Хятад нь огт өөр зорилготой, энэ байгууллагыг  эдийн засгийн талаас нь төлөвшүүлэхийг хүсдэг. Ийм хуваагдал нь Төв Ази дахь тэр хоёр гүрний стратегийн ашиг сонирхолд тусгалаа олсон. Төв Азид цэргийн бааз байгуулагдах зэрэг дээр Хятад онц ач холбогдол өгч анхаарал тавихгүй, харин тийшээ өөрийн бараа таваарыг бүрэн хэмжээгээр экспортлох, тэгснээрээ Оросыг тэр эргүүлэгтээ татан оруулахыг алсын зорилго болгосон гэсэн нь анхаарал татахаар дүгнэлт биш гэж үү.

ШХАБ-ыг яг одоо Орос хэрхэн үздэг вэ гэдэг дээр сарын өмнөх шинэхэн үйл явдлаас эрэлхийлье. ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллагааны тэргүүлэх гол чиглэл нь терроризмтой хийх тэмцэл мөн хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин Чиндаод чуулсан ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII саммитын өргөтгөсөн хуралдаан дээр онцлон тэмдэглэжээ. Тус хурлаас терроризм, сепаратизм, экстремизмийн эсрэг тэмцэх хөтөлбөр баталсан, тэр нь ойрын гурван жилд энэ чиглэлээр хамтран ажиллахад мөрдөх чиг баримжааг зааж өгч буй, түүнд нь хамтарсан хээрийн сургууль болон хамтран контртеррорист операц явуулах, оперативын шуурхай мэдээлэл солилцох тухай чухалчилсныг Путин эшлэжээ.

Аюулгүй байдал, алан хядлагатай тэмцэх гэдэг утгаар ОХУ-аас ШХАБ-ын хүрээнд баримтлах бодлого, чиглэл бол хуучин Дундад Ази, түүний өмнө этгээдээс заналхийлэх яалт ч үгүй Афганистан болно. Энэ тухайгаа ч В.Путин Чиндаод ярина билээ. Тэрээр Афганистан дахь нөхцөл байдал руу анхаарал хандуулангаа тус улсын нутаг дэвсгэрээс терроризмын аюул тархаж буйтай тэмцэх (1); хар тамхины үйлдвэрлэл зөөврийг таслан зогсоох (2); үндэсний эвлэрэл, эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг хангах үйлсэд нь Афганистанд туслалцаа үзүүлэх (3) гэх гурван зорилт дэвшүүлэн тавьжээ.

ШХАБ-ыг Евразийн аюулгүй байдлыг хариуцах гол байгууллага болгоход чиглэсэн олон санал санаачилга Оросоос дэвшүүлдэг. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровоос дэвшүүлсэн Бүс нутгийн антитеррорист бүтэц, Сорилт ба аюул заналхийлэлтэй тэмцэх төв, Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн дэвшүүлсэн Үндэсний цэргийн зөвлөхүүдийн аппарат байгуулах, тэр аппаратаар дамжуулан байгууллагын хяналтад буй нийт орон зайд зохицуулалт хийх тухай санал Хятадын зүгээс дэмжигдэх байдалтай байгаа. ШХАБ-ын хүмүүнлэг, соёлын чиглэлийг Орос ихээхэн сонирхолтой тодорхойлдог, энэ тухай ч элдэв санал дэвшүүлдэг. «Их Еврази»-ийн орон зайд өрнөдийн (америкийн) соёлыг сөрөн зогсох хэлбэрээр ШХАБ-ын соёлын имиж буй болгох, хамтарсан соёлын бүтээл гаргахаас эхлээд ШХАБ-ын орнуудын кинотеатрын нэгдсэн сүлжээ байгуулах хүртэл санал яригддаг.

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын 2018 оны дээд хэмжээний өнгөрсөн уулзалт олон улсын хоёр чухал үйл явдалтай давхацсан. Канадад G7 бүлгийн саммит, Сингапурт АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт тохиожээ. Үүнтэй холбоотойгоор Оросын талаас, бүр Ерөнхийлөгч В.Путин өөрөө G7-гийн эсрэг «Шанхайн G8» буюу ШХАБ-ыг сөргүүлэн тавих, харьцуулалт хийх гэсэн хүсэл тэмүүллээ илэрхийлжээ. ШХАБ-ын орнууд өөрсдийгөө G7-той харьцуулаад эхэлсэн, худалдан авах чадварын үзүүлэлтээр G7-г бид гүйцэж эхэлсэн, үүнийг ОУВС-гийн тоо баримт ч илтгэж байна хэмээн тэрээр ярьжээ. Хэрэв хүн ам тутам ногдох ДНБ-ээр “7-гийн” орнууд баян гэж харагдавч эдийн засгийн нийт хэмжээгээрээ ШХАБ том юм. Хэрэв хүн амын тоо гэж ярьвал мэдээж манай бөмбөрцөгийн хүн амын талаас илүү нь байна хэмээн тэрээр Чиндаогийн форумын үед урам зоригтой мэдэгдэж байв. Энэ цаг үеэс эхлэн албан бусаар «Шанхай үзэл санаа» бүхий «Шанхайн G8» хэмээн нэрлэж хэвших бололтой байна. G7-гоос огт дутахгүй, бас тэднээр дутахгүй өөрийн гэсэн G8-тай болоод авах нь геополитикийн элдэв шахаанд ороод буй Оросын хувьд амин чухал алхам болох биз ээ.

Дахин тэмдэглэе. Өнөөдөр Оросын гол хүч нөөц нь ШХАБ-ыг бэхжүүлэхэд бус, илүү  глобал асуудал шийдвэрлэхэд төвлөрч байна. Жишээ нь олон улсын изоляцаас гарах, Сири ба Украин дахь дайн гэх мэт. Орост яг жинхэнэдээ геостратегийн интеграц хэрэгтэй.  Манай дотоодын шалтгаантай аж ахуйн бэрхшээл, ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, дэд бүтцийн хоцрогдлыг шийдвэрлэхэд Москва анхаарал тавих албагүй юм. Орос бол зөвхөн ШХАБ дахь тоглогч бус, дэлхийн бодлогын тоглогч гэдгийг бид мартчихаад хоёр талын аж ахуйн харилцаа руу чирч оруулах гээд байдаг гэмтэй. Тийм хүмүүст зориулан би дээрхийг бичлээ шүү! 

ОЛХОНУД БАЯРХҮҮ

	 Орхигдсон “Нүүрс” хөтөлбөр ба Орос, Хятадын нүүрсний амбиц
Орхигдсон “Нүүрс” хөтөлбөр ба Орос, Хятадын нүүрсний амбиц
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​