Нийгэм / 2017/12/21 / 17

Халдашгүй эрхээ хөндүүлсэн хөөрхий гишүүд



Халдашгүй дархан эрх нэрийн дор тарвалзаж суудаг гишүүд маань энэхүү дархан эрхээ хөндүүллээ. Урьд өмнө УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэг өдүүлсэн шалгах эрх зүйн орчин байсангүй. Гагцхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлсэн тохиолдолд шалгуулж болдог байв. Эсвэл УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдвал яллагдагчаар татаж болох эрх зүйн орчин байв.

 Харин УИХ-ын гишүүдийг энгийн иргэдтэй адил шалгаж болох эсэх талаарх Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

  Цэцийн гишүүд зөвлөлдсний эцэст Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг өөрчлөн найруулах "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Цэцийн гишүүн Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн тогтоолыг уншиж танилцууллаа.

Хүчингүй болгосон заалт:

 

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэж заасан.

Харин уг хурлаар үндсэн хууль зөрчсөн гэж үзэн "6.9.1 гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэх заалтыг хүчингүй болгожээ. Тэгэхээр одоо УИХ-ын гишүүдийг шалгаж болно гэсэн үг.

 

Х.Баатар

Шуурхай.мн 



  • Зочин · [202.9.42.143] · 2017/12/22

    Түмнээс сонгогдож, тэдэнд зөвхөн ард түмэнд шударгаар үйлчлэх эрх олгосныг өөртөө болон ойрынхондоо үйлчилдэг шинэ тогтсон харилцааг хаах нэгэн боломж хэмээн ойлгоно. Энэ зөв байхаа. Харин үүнийг тэдний эсрэг ашиглах боломж эрх бүхий субьектүүдэд олгогдож мэдэх.


  • od · [66.181.160.29] · 2017/12/22

    yag zub undsen xuulind bugd l xuuli shuuxiin umnu adil tentsuu erxiig edelj uurgiig xuleexeer l zaasan shuu de, ene bol shine zuil bish ali ert ingex b,san yum gexdee oroitoogui mundag shiidber b,na talarxaj demjij b,na


  • Зочин · [203.91.118.139] · 2017/12/22

    Хөөрхий амьтад одоо яанаа


  • jkj · [66.181.170.231] · 2017/12/22

    ed ard tvmnees songogdchood yun haldashgvi darhan erh beee


  • зочин · [66.181.165.112] · 2017/12/22

    монголын хууль хэнд үйлчилдэг билээ. өндөр цалин хангамжтай шүүх прокурорыхон 76 -гийн тойрон хүрээлэгчид үйлчилдэг шүү дээ. ХҮРЭЛСҮХ ЯАГААД ЯРЬСНАА МАРТААД ДУУГҮЙ БОЛЧИХВОО АРД ТҮМЭЭН


  • zochin · [73.97.127.10] · 2017/12/22

    Anduuraagui bol ene uurchlultiig umno ni hiisen hun odoo Tsetsed bgaa sanagdaad ba daa.


  • ард Аюуш · [66.181.180.242] · 2017/12/21

    Их суудлын шийдвэр гармагцаа хэрэгжинэ,одоо хэн ч хаалт тавихгүй,ял завшигч даруулгатай байх,одоо ял авах гэж байгаа нь эртхэн ганцруугаа яваж байвал дээрдээ.


  • иргэн · [66.181.187.38] · 2017/12/21

    Баярлах хэрэггүй. Энэ хуулийн өөр нэг заалтаад "Халдашгүй дархан эрх" хэвээрээ байгааг хуульч ярьж байна. Хулгайч, луйварчид, тэдний гар хөл болж бөгс долоогч нь болсон "ҮХЭЦ" ийм л шийдвэр гаргана шүү дээ.


  • ард · [139.5.217.159] · 2017/12/21

    Зөв шүү дээ. Эрхэм дээдсүүд өндөр ес зүйтэй байх естой.хариуцлага.хатуу чанд журамтай байж сонгогчид ард иргэддээ дууриал болж нийгэмээ авч явах естоы.


  • Зочин · [139.5.217.159] · 2017/12/21

    Зөв шүү дээ. Эрхэм дээдсүүд өндөр ес зүйтэй байх естой.хариуцлага.хатуу чанд журамтай байж сонгогчид ард иргэддээ дууриал болж нийгэмээ авч явах естоы.


  • ИРГЭН · [202.179.27.23] · 2017/12/21

    БӨӨН ХУЛГАЙЧУУД БУЖИГНАЖ ЭХЛЛЭЭ ДЭЭ.БАРИГДАХГҮЙ ХИЧНЭЭН ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БАЙСАН ЮМ БИЛ ЭЭ.ЕР НЬ ЭНЭ ДАРХАН ЭРХИЙГ ХЭН АЛЬ НАМААС САНААЧИЛЖ ОРУУЛЖ БАЙСНЫГ МЭДЭХ ХҮН БАЙВАЛ БИЧЭЭЧ.


  • njuty · [66.181.180.242] · 2017/12/21

    Монгол улсад хужуль хэрэгжихгүй байхын үндсийн үндэс нь энэ заалт байсан,өнгөрсөн жилүүдэд нэр бүхий этгээдүүд энэ буруу шийдвэрээр ял завшсан,завшуулсан нэг нь ч одоо цэцэд сууж байж мэдэх л байх


  • zorigoo · [43.228.131.40] · 2017/12/21

    xulgaich nar


  • зочин · [202.179.26.131] · 2017/12/21

    Баярлах болоогүй Прокурор гэж нэг том саад бий шүү дээ Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байнаа гээд Буцаадаг МООД байна ш дээ


  • zochin · [202.179.26.123] · 2017/12/21

    Eooooe neg um irgeniihe huvid adil huuliin hariutslaga huleeh bolloo deedes 76


  • Зочин · [66.181.176.180] · 2017/12/21

    odoo yanaa


  • иргэн · [119.40.103.34] · 2017/12/21

    болждээ