fbpx БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР ХААЧИВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 43 секунд

БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР ХААЧИВ

Гадаад бодлого гэж юу вэ. Энэ бол дэлхий ертөнцөд тусгаар улсын байр сууриар оршин тогтнох гол үндэс. Ялангуяа Монгол шиг хоёр том хөрштэй ч даржин ядруухан улсад гадаад бодлогодоо эв найрамдлыг сахих шиг чухал зүйл байхгүй гэхэд болно. Нөгөөтэйгүүр гадаад бодлого бол Монголын аюулгүй байдал. Гэхдээ энэ байдал алдагдаад байх шиг. Байнга ийм байсан ч юм биш л дээ.

Уул уурхайн түүхий эд сэргэж, энэ хэрээр бид зөв бодлого баримтлан хөрөнгө оруулагчдыг хуугаар нь татаж, эдийн засгийнхаа өсөлтөөр дэлхийд тэргүүлж байх үест Монгол Улс гадаад бодлогын хувьд олон улсад өндөр нэр хүндтэй байсан. Харин улстөрийн тогтворгүй, намуудын бодлогын ялгаа хэт их, бодлогын үргэлжлэл тодорхойгүй болох хэрээр бид энэ нэр хүндээ алдаж эхэлжээ. Манайхан төрийн бодлогыг нийтэд нь “хар хайрцагны бодлого" гэх цөлх үгээр орлуулан нэрлэдэг. Тэгвэл энэ хар хайрцагны бодлого хаана алдагдав.

Наанадаж нэг парламентийн хугацаанд хоёр Засгийн газар солигдохыг энгийн зүйл шиг л хүлээж авдаг болсон. Гэтэл нэг намын доторх фракцууд нөгөөхийнхөө эхлүүлсэн ажлыг нурааж, бусниулахдаа үүнийгээ зүй ёсны мэтээр олон нийтэд ойлгуулах аж.

Солигдох бүртээ яам, агентлагын бүтцийг өөрчилж байлаа. Салангид байсан олон ч газрыг нэгтгэж данхайсан бүтэцтэй байгууллагыг бий болгосон. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг баахан шалгаж дарамталсан хөл толгой нь мэдэгдэхгүй байгууллагууд олноор бий болсон. Эрх барьж буй улс төрийн хүчин солигдох юм уу Засгийн газар солигдоход л баахан халаа сэлгээ болно.

Дарга нь улстөрийн томилгоогоор сонгогдож, дөнгөж ажлаа гадарлах төдий болж байсан хэлтэс, албадын дарга, байцаагч нарыг ажлаас нь халаад л оронд нь юу ч мэдэхгүй баагийг тавьчихна. Энэ бол төрийн залгамж чанар алдагдах эхний шалтгаан юм. Төрийн албан хаагчдын залгамж халааг бэлдэж байгаа нэрээр томоохон яам, агентлагийн нэр дээр ойрын 5-8 жилийн хугацаанд хэдэн зуун хүүхэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургуульд явсан байдаг.

Эдгээр хүүхдүүдийн байр, унаа, сургалтын төлбөр гээд нэг хүүхэд дээр л гэхэд жилд хэдэн арван саяар нь тухайн яам, агентлагаас мөнгө гаргаж байсан баримт байдаг. Гайхалтай нь эдгээр хүмүүс бүгдээрээ томчуудын хүүхдүүд, эсвэл хамаатан садан байсныг овог нэр нь тодорхой харуулна. Яам агентлагийн нэр дээр сургууль төгссөн өнөөх баян айлын эрх танхи хүүхдүүд сургууль төгсч ирээд өнөөх яам агентлагтаа ч ажилласан юмгүй гэр бүлийн бизнесээ өвлөөд, ашиг хонжоогоо бодоод явах жишээтэй. Төрийн залгамж чанар, хар хайрцагны бодлого нэг иймэрхүү байдлаар л хэрэгжээд байх шиг.

Жишээ татахад, Элчин сайдуудын томилгоо. Монгол Улс шинэ парламенттай болоод жил орчим, шинэ Ерөнхийлөгчтэй болоод хагас жил болж байна. Харин энэ хугацаанд эрх баригч МАН хоёр дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байгаа. Харин харьд байх Элчин сайдын яамдууд өнөөгхүртэл эзэнгүй байсаар. Энэ хэрээр гадаад бодлогод зайлшгүй бөглөх шаардлагатай онгорхой цоорхой үүсэж байгаа.

Энэ асуудлыг жирийн иргэд төдийлөн ойлгохгүй байж мэднэ. Ямартай ч, БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байгаа тухай мэдээлэл олонд тархаж байлаа. Тодруулбал, 2016 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилохыг 100 хувь, Г.Тэнгэрийг Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 91 хувь, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 96 хувийн саналаар дэмжсэн. Эдгээр хүнийг Элчин сайдаар томилох саналыг Ц.Элбэгдорж оруулан, УИХ-аар зөвшилцсөн нь энэ.

Гэтэл одоо эдгээр томилгоо бүрэн гацаанд орчихсон. Уг нь тодорхойлсон улсуудад Элчин сайдаар томилогдсон эдгээр хүнийг тухайлсан орны Засгийн газар, Гадаад харилцаа эрхэлсэн яамдаас хүлээн зөвшөөрч, энэ тухай албан зөвшөөрлийг манай улсад ирүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Монгол Улсын хуульд зааснаар гадаад улсад суух Элчин сайдуудыг Ерөнхийлөгчийн санал болгосноор авч хэлэлцдэг бол мөн л эгүүлэн татах эрх нь төрийн тэргүүнд бий. Хамгийн гол нь, Элчин сайдуудыг эгүүлэн татсан нөхцөлд шинэ Элчин сайдыг томилогдох хүртэл хуучин сайдын зөвлөх албан үүргийг түр хамаардаг. Гэхдээ шинэ томилгооны бүрэн эрхийн хугацаа хэрэгжих хүртэл хоёр сарын хугацаа өгдөг. Энэ хугацааг олон улсын жишигт ч хүлээн зөвшөөрдөг. Харин манайд энэ хоёр сарын хугацаа өнгөрөөд чамгүй удчихаад байхад л томилгоог эргэн харж үзэхийг Ерөнхий сайдад үүрэг болгон өгсөн нь хачирхалтай.

Харин ч бүр нэгэнт томилогдож, зөвшөөрөгдсөн Элчин сайдуудыг эгүүлэн татах шийдвэрийг Ерөнхийлөгчөөс гаргаж, холбогдох шатанд нь дэмжлэг хүлээчихээд байгаа тул асуудлыг хэрхэх шийдлийг Засгийн газар олж чадахгүй болчихсон.

Тэгвэл энэ нь зөвхөн Монгол Улсын шийдвэрлэх асуудал биш. Томилгоог шийдвэрлэхгүй бол тухайн улс орны хувьд Монгол Улстай дипломат хэмжээнд харилцахад онц төвөг учрахаас гадна, тэдгээр улсад аж төрж байгаа монгол иргэдэд асуудлаа шийдвэрлүүлэхэд төвөгтэй гэсэн үг.

Ингээд харахад Монгол Улсын гадаад бодлогод гацаа үүсэв бололтой.


Өглөөний сонин
Р.Саруул

Зэсийн ханш 7000 ам.долларт хүрэв
Зэсийн ханш 7000 ам.долларт хүрэв
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​