fbpx IPCC: ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООХОД ХҮН ТӨРӨЛХТӨНД 12 ЖИЛ ҮЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 55 секунд

IPCC: ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООХОД ХҮН ТӨРӨЛХТӨНД 12 ЖИЛ ҮЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Хүн төрөлхтний гараар бүтэж буй аж үйлдвэржилт, уул уурхайн олборлолт зэрэг олон хүний буруутай үйл ажиллагааны улмаас гарч буй хүлэмжийн хийн хэт ялгарлаас болж сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий эрчимтэй халж, дэлхийн улсуудад янз бүрийн байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, өөрчлөлтүүд ажиглагдах болсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Тэгвэл үүнтэй холбогдуулан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC байгууллагаас өнгөрсөн оны сүүлээр дэлхий нийтэд танилцуулсан “1.5 C-ын дулаарал” хэмээх тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход хүн төрөлхтөнд 12 жил үлдсэн ба түүнээс хойш бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх боломж бага болохыг зарлаж, хэр их хэмжээний хор хөнөөл авчрах боломжтойг танилцуулсан нь дэлхийн улсуудыг цочроосон үйл явдал болоод буй.

Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо буюу IPCC-тэй хамтран төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой “1.5C-Бидэнд хугацаа байна уу?” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр “1.5C-ын дэлхийн дулаарал” тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.

Монгол Улсын хувьд Парисын гэрээг 2016 онд соёрхон баталсан ба үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах, 2020 он гэхэд энэ зорилтоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор ажиллаж буйг дуулгаж байна.

СҮҮЛИЙН АРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД АГААРЫН ХЭМ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДСЭН БҮС НУТГААР АЗИ ТОДОРЧ БАЙНА

Олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн илтгэлд дурдагдсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны онцлох баримтыг танилцуулж байна:

IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибиг “Азийн бүс нутаг болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар:

  • “Сүүлийн арван жилийн хугацаанд агаарын хэм хамгийн ихээр нэмэгдсэн бүс нутгаар Ази тодорч байна. Үүнд тус бүс нутгийн өндөр өргөрөгт байрлах, аж үйлдвэржилт, үйлдвэржилт зэрэг эрчимтэй явагдаж буй гэх хүчин зүйлүүд хамгийн их нөлөөлж байна.
  • Түүнчлэн Азийн ихэнх улсуудад сүүлийн үед орж буй хур тунадас огцом нэмэгдсэн ба улирал, байршил хамааралгүйгээр байгалийн хурц, гамшигт үзэгдлүүд ихэд ажиглагдах болсон нь судалгаагаар нотлогдсон.
  • Мөн судалгааны явцад Азийн бүсэд сүүлийн таван зууны турш ажиглагдаагүй их үер усны гамшиг XX зуунаас эхлэн ажиглагдаж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нэгэнт ямар ч аргагүй болсон. Хэрэв бид одооноос уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ахицтай хүчин чармайлт гаргаж чадвал XXI зууны дунд болон сүүл үед дэлхийн хэм 2-3 хэмээр нэмэгдэх болно. Хэрэв тэгж чадахгүй бол XXI зууны сүүл гэхэд дэлхий 6 хэмээр дулаарах тооцоотой байна” хэмээн онцлон танилцуулсан юм.

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ 1.5 ХЭМД ТОГТООН БАРИХ БОЛОМЖТОЙ ХЭДИЙ Ч НИЙГМИЙН БҮХ ТАЛЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ШААРДАХ БОЛНО

Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Рой “Дэлхийн дулаарал 1.5 хэмд хүрэхэд хэр их хэмжээний өөрчлөлт дагуулах” талаар:

“Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс эхлэн хүний санаатай болон санаатай бус үйлдлүүд нь дэлхийн хэмийг нэг хэмээр дулааруулаад байгаа.

  • Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хоол тэжээл зэрэгт аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн.
  • Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломжтой хэдий ч нийгмийн бүх талын хүчин чармайлтыг шаардах болно. Түүнчлэн энэ хэмийг нэмэгдүүлэхгүй, тогтоон барьснаар бусад Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг биелүүлэх үндэс суурийг тавих болно гэдгийг санах хэрэгтэй.
  • Дэлхийн дулаарлыг хоёр хэмээр нэмэгдүүлэх болон 1.5 хэмд тогтоон барих нь маш их хэмжээний өөрчлөлт, үр дагаврыг авчрах болно.
  • 2100 он гэхэд дэлхийн далайн түвшин арван сантиметрээр багасах бөгөөд энэ түвшин цаашид ч мөн багассаар байх төлөвтэй байна.
  • Энэхүү амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмийг удаашруулахын тулд эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэж, эдийн засгийн эргэлтийг байгаль орчин ээлтэй болгож, аж үйлдвэржилтийн орчныг өөрчлөх зэрэг шаардлагатай болно” хэмээн танилцууллаа.​

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улсуудын үзэглэсэн “Парисын гэрээ”-ний хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд болон урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тавьж, нийгэм эдийн засгийн тогтолцоог ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улс болон манай улс ямар бодлого баримталж шийдвэртэй алхам хийж байгаа, цаашид анхаарах асуудлын талаарх “1.5C-Бидэнд хугацаа байна уу?” уулзалт семинар хоёр өдөр үргэлжлэх юм.

 

Л.Оюун
Л.Оюун "Капитал"-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх мэт хардлагыг төрүүлээд байна
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​