МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана


Өнөөдөр эрх баригч МАН-ын Бага хурал хуралдана.  Өмнөх долоо хоногт МАН-ын Удирдах зөвлэл хуралдаж  энэ сарын 29 буюу Даваа гарагт Бага хурлаа хуралдуулахаар товлосон билээ.

Өнөөдрийн улс төрийн  онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэх МАН-ын энэ удаагийн Бага хурал Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ шийдвэрлэх юм.

Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэсэн  эх сурвалжуудын мэдээлэл бий.  Гэхдээ Ерөнхий сайдын хувьд  урьд нь энэ талаар “Би УИХ-ын 42-р тойрогт нэр дэвшихгүй. Тэртэй тэргүй надад хангалттай олон давхар дээл байна” гэсэн  байр суурийг илэрхийлж байсан удаатай.  Судалгааны байгууллагуудын судалгаагаар Ерөнхий сайд хамгийн өндөр рейтингтэй байгаа. 

Энэ нэр хүндээ ашиглаад тухайн тойрогт нэр дэвшихийг үгүйсгэхгүй ч энэ нөхөн сонгуульд МАН оролцох эсэх,  оролцвол хэнийгээ тэнд сойхоо өнөөдр  болох намын Бага хурлаас үндсэндээ тодорхой болох биз ээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зөө зөө гишүүн асан хүүхэнчин Гантулга, улаан мөрйитэй тоглогч Загджав тэргүүтэн хуралдах юм байна л даа. Хүрэлсүх даргаа, энэ балай юмнуудаасаа бушуу салахгүй бол түмэн олны итгэл бүр алдарлаа шүү