fbpx Гэрээгээ биелүүлээгүй барилгын компаниудыг хар жагсаалтад оруулдаг болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 39 секунд

Гэрээгээ биелүүлээгүй барилгын компаниудыг хар жагсаалтад оруулдаг болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Хөрөнгө оруулалт-түншлэл 2019” уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, тус салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж буй 100 орчим компаний удирдлагыг оролцууллаа. Тус салбарын хувьд он дамжин үргэлжилж буй 222 төсөл, арга хэмжээний 191 нь 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ч гүйцэтгэл хангалтгүй байгаа юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг би ажил авсан даруйдаа та бүхэнтэй уулзсан. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 71 хувиас дээш байсан 24 барилга, байгууламжийн 15 нь өнөөдрийн байдлаар ашиглалтад оржээ. Өнгөрөгч хоёрдугаар сард тавьсан зорилтын биелэлт 62.5 хувьтай байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Хүлээгдэж буй барилга бүрийн цаана сургууль, цэцэрлэггүй олон мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдсөөр байна. Санхүүжилтээ авч чадсан шигээ ажлаа хугацаандаа гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг бид шаардана. Мэдээж ажлаа хийж чадаж байгааг нь дэмжинэ. Чадахгүй байгаатай нь хуулийн хүрээнд хариуцлага ярьж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Дараа нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр 2019 оны хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээлэл хийж, барилгын явц, барилгачдын цаг баримтлал, зохион байгуулалтад хяналт тавих зорилгоор яамны төрийн албан хаагчдад 2-4 төсөл, арга хэмжээг хариуцуулж, явцын мэдээг 14 хоног тутам нэгтгэн Засгийн газарт танилцуулж, яаралтай зарим асуудлыг шийдвэрлүүлж байгаагаа хэлэв.

Уулзалтад барилгын компаниудаас гадна Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаныхан оролцлоо. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгож, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд тал талаасаа анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байна. БСШУСЯ-ны зүгээс хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тухайлбал, 2008-2016 оны хооронд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн боловч энэ онд хөрөнгө батлаагүй 22 төсөл, арга хэмжээний хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоол гаргуулан зогсонги байдлаас нь гаргахаар ажиллаж байна. Мөн ажил нь завсарлаад байсан 31 объектын үндсэн гүйцэтгэгч нартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нь сунгаж, ажиллах боломжоор хангажээ.

Сангийн яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем болон ирэх 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. Уг өөрчлөлтөөр цахим тендерт оролцогчид бусад оролцогчдын илгээсэн материалыг харах боломжтой болж, тендер шалгаруулалтын зохион байгуулалтын талаарх хардлагыг арилгах, үнэлгээг хянах боломжтой болсон байна. Мөн төртэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнд заасны дагуу ажил, бараа, үйлчилгээгээ хийж гүйцэтгээгүй хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад хамруулж, цаашид гэрээ байгуулах эрхийг хязгаарлах зохицуулалт багтжээ. 

Манай улсын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
Манай улсын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​