fbpx ТЯНЬЖИНД ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ 10 ЖИЛИЙН ТУРШИД ГАЦААНД БАЙСАН ТӨСЛИЙН АЖИЛ ГАРААНААС ГАРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

ТЯНЬЖИНД ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ 10 ЖИЛИЙН ТУРШИД ГАЦААНД БАЙСАН ТӨСЛИЙН АЖИЛ ГАРААНААС ГАРЛАА

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо тус улсын “Тяньжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсыг далайд гарцтай улс болоход БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулсан байдаг. Санамж бичиг байгуулснаас хойш өнөөг хүртэл тус төсөлд хамтран ажиллах  хөрөнгө оруулагч болон тооцоо судалгаа, ажлын уялдаа холбоо зэргээс шалтгаалан бодит ажил болон хэрэгжиж чадаагүй ажээ. 

Харин өнгөрсөн оны 02 дугаар сард Монгол Улсын ЗТХ-ийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайд болон Тяньжин хотын Ардын засгийн газрын дарга нар 2009 онд байгуулагдсан энэхүү санамж бичгийг МУ-ын “Талын зам”, “Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулж шинэчлэх нь зүйтэй хэмээн тохиролцож уг санамж бичгийг 2018 оны 05 дугаар сард шинэчлэн байгуулсан байна. “Монголын төмөр зам” ТӨХК-иас уг санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, 2 талын хамтарсан ажлын хэсэг байгуулан 8 удаагийн хуралдааныг зохион байгуулж, Тяньжин хоттой хамтран ажиллах хилийн хэлэлцээрийг байгуулсан байна. Энэхүү хэлэлцээрийн баримт бичигт үндэслэн тус хамтарсан компани байгуулах үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Дэлхий дээр далайд гарцгүй нийт 31 орон байдаг бөгөөд Олон Улсын конвенцод заасны дагуу далайд гарцгүй улс ч гэсэн далайгаас ашиг шим хүртэх эрхтэй байдаг. Монгол Улсыг далайд гаргах чиглэлээр БНХАУ туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагийн тод илрэл бол Тяньжин боомтод 10 га газрыг манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа явдал бөгөөд Монгол Улсыг далайд гарцтай болгох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Нөгөө талаар “Тяньжин Монгол тээвэр логистикийн төв” төсөл нь Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын онцлогт нийцсэн үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай боломж нөхцөл бүрдүүлж цаашлаад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдүүлж байгаа аж. Энэ нь зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон цаашид экспортод гаргах бүрэн боломж нээх зэрэг эдийн засгийн чухал үр ашигтай аж.

Тяньжин хотын Дунзьян боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10 га газарт тус тээвэр логистикийн төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх 7 дугаар сард эхлүүлэх бөгөөд Монгол, Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог үйл явдал болж байгаа юм. 

ХҮН НАМЫН ЕНБД Д.ГАНТУЛГА: УИХ-ЫГ ТАРААЖ, УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​