УИХ-ын дарга аа, Ж.Батзандангийн сэтгэцийг шалгуулъя!!!


-УИХ-аас Ж.Батзандан гишүүнийг эгүүлэн татах эрх үүссэн үү-

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өөрийн хийсэн алдааныхаа төлөө цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйхыг шаарджээ.

Тодруулбал, тэрбээр Баян-Өлгий аймагт иргэдтэй уулзалт хийх үедээ “Оспан бол баатар” гэж хэлсэн байдаг. Харин дараа нь нийслэлд ирмэгцээ өөрийн цахим хаягаар шууд бичлэг хийж, “Баян-Өлгий аймагт 200 гаруй казах иргэнтэй уулзсан. Казах иргэдийн асуултад хариулах явцад надаас “И.Оспан болон Х.Чойбалсан нарын уулзалтын түүхийн тухай мэдэх үү” гэж асуусан. И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ. Олон хүний амь бүрэлгэж, мал сүргийг нь дээрэмдэж байсныг ч мэднэ. Гэхдээ казах иргэдтэй уулзаж байгаа тохиолдолд “И.Оспаныг алуурчин, дээрэмчин   байсан” гэж хэлэх ямар ч боломжгүй байсныг ойлгоорой гэх үгсийг амнаасаа унагаж өөрийгөө “цагаатгахаар” зүтгэснийг олон хүн харсан байх. .

Үнэн хэрэгтээ түүний энэ үйлдэл зүгээр ч нэг цахим хуудсаараа олон нийтээс уучлалт гуйх бус бүр өөрийнх нь хэлснээр бол “Казахстан, Монголын харилцаанд сэв суулгахгүйн тулд” бус харин ч эсрэгээр асуудал тарьж мэдэхээр болоод байна.

Ж.Батзандангийн хэлсэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3-тзаасан Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хэсгийн 3.3.3.3-т байгаа Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ гэснийг бүхэлд нь зөрчсөн гэж харж бас хардаж болохоор... Мөн 3.3.3.4-т Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ гэж заасан. Гэтэл төрийн эрхэм түшээ харин ч баргийн иргэд басамжлан, доромжлохгүй өнөөг хүртэл эв найртай амьдарч ирсэн Баян-Өлгий аймагт оччихоод бүр хагалган, бутаргах хэмжээний үг хэлчихээд, нийслэлд ирмэгцээ өөр утгатай зүйл хэлж байна. Бараг л би тэгж л хэлэхгүй бол Баян-Өлгийд ясаа тавих байсан гэж уйлан дуугарах нь дутав уу гэлтэй.

Ингээд энгийнээр харахад л тэр Үндсэн хуулийн Цэцэд хүргэгдэх хэмжээний асуудал тарьчихаад л харайж яваа хүн шүү дээ.
Өнөөгийн нийгэм глобалчлагдаж, залуус чанга дуугарсанд бус , түүхэнд бичигдсэн болон уншиж, судалсандаа итгэдэг болсон цаг. Гэтэл эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй Ж.Батзандан мэт шиг олон нийтэд таалагдахын тулд чанга дуугаар худлаа ярихад дургүй болсон үе. Тийм ч учраас казак зулуусын төлөөлөл ч байр сууриа илэрхийлж эхэлсэн биз.
Сонгуулийн цуурай ойртох тусам УИХ-ын гишүүд сонгогчдод таалагдахын тулд элдэв дэмий үг, үйлдэл олныг хийдэг. Яг л түүнтэй адил Ж.Батзандан гишүүний суудлаас мултарчихгүйн тулд хаа хамаагүй юу ч гэж бурахаас сийхгүй болжээ. Нөгөө л УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдгийг л хэрэгжүүлж байна уу гэлтэй.

Баян-Өлгийд тарьсан балгаа цайруулахын тулд мань эр даваа гарагт гэнэтхэн л хэвлэлийн хурал зарлаж, ноцтой мэдээлэл өгнө хэмээн хэвлэлийнхнийг өрөөндөө цуглуулж амжив.
Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байгаа гэх мэтээр ёстой л зангиагаа засч байгаад хоолойгоо шахаж бүдүүн дуугаар хэлнэ билээ. Хэрэгтээ үедээ ингэж хэвлэлийнхэнд хүртэл “чулуу хөөлгөдөг” байдлаа одоо болих цаг нь болсон л баймаар юм.
Энэ нь цаад утгаараа өөрийг нь чиглээд ирсэн казак иргэдийн “дайралтын” хүчийг сулруулж, идээчин, уугаачин хэмээн зарлагдсан хүмүүсийн зүг хандуулах гэсэн оролдлого. Өөрөөр хэлбэл, ард. олныг буруу зүйлд турхирч, өөрөө уснаас цэвэрхэн мултарчих гэсэн явуургүй санаа гэдэг л болсон. Түүгээр ч зогсохгүй дээрх нэр бүхий хүмүүсийг АТГ-аас эрэн сурвалжлаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байсан. Ингэж л хүмүүсийг төөрөгдөлд оруулж ард түмнийг буруу зүйлд турхирдаг нэгэн гэдгээ дахин, дахин баталлаа.

Болдог бол УИХ-ын даргын зүгээс эсвэл бүр сонгогчдынх нь зүгээс хүсэлт гаргаад энэ нөхрийн сэтгэцийг нэг шалгуулахгүй бол хамрын доорх хагархай гэсэн шиг буруу, зөвгүй ингэж ярьсаар урт хэл хүзүү орооно гэдэгчлэн хөрш орнуудтай ч асуудал үүсгэхэд ойрхон байхыг үгүйсгэх аргагүй.

Үндэсний эв нэгдлийг хагарган бутаргах хэмжээний үг хэлчихээд хотод ирмэгц өөр зүйл ярьж байгаа энэ хүнийг УИХ-ын гишүүн гэж итгэхэд үнэндээ бэрх л юм. Ямартай ч эцсийн үр дүндээ сонголтоо  зөв хийгээгүй тойргийн иргэдийнх нь хохь бололтой

Нийтлэлч: Р.Саруул

Erennews.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: