fbpx Д.Цогтбаатарын "Сохор" томилгоо Монголыг шившиглэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 46 секунд

Д.Цогтбаатарын “Сохор“ томилгоо Монголыг шившиглэж байна

-Гадаад харилцааны сайд гадаад томилгоонд нүдээ олоосой- 

Монгол Улсын Засгийн газрын нүүрийг гайгүй сайн тахалдаг хэдэн сайд байдаг. Тэдний нэгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэдэг. Мэдээж түүнийг сайн сайд, дипламатч гэдэгтэй маргах хүн үгүй. Гэвч сайд хүн давхар сайн удирдагч байх учиртай. Тэгж чадаагүйгээс өдгөө монголын дипломатчид гадаад улс орнуудад гэмт хэрэгтэн болсоор байна.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Монголын дипломаттай холбоотой хоёр дахь дуулиантай мэдээлэл  “The World news”-т нийтлэгдсэн талаар манай сайт мэдээлсэн. Түүнд “2018 онд Германы цагдаа нар Будапешт дахь Монгол Улсын Консулын газрын атташе Т.Мөнхбат /53 настай/, жолооч Э.Оргил /38 настай/ нарыг дипломат дугаартай “Мерседес Бенз” машинтай А17 чиглэлийн хурдны зам дээр явахад нь саатуулсан. Тэд 150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай “Лоразепам” эмийг хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа юм. Дээрх монголчуудад холбогдох хэргийг шалгаж байна. Сэжигтнүүд “Будапешт дахь Консулын газрын машинаар Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлээд буй юм. Хэргийг шалгаж байна.

Сүүлийн үед А17 чиглэлийн зам нь хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байна. 2019 оны зургадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол Улсын хоёр дипломат баригдсан бөгөөд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна” хэмээн бичжээ.

Энэ бол энэ жилийн тухайд гадаадад эх орноо төлөөлж буй дипломатууд болон төлөөлөгчийн газрын албан тушаалтнуудтай холбоотой гарч буй анхны хэрэг бас дуулиан биш. Өнгөрөгч 5 сард Чех-Германы хилийн ойролцоо хурдны зам дээр явж байхдаа баригдсан  БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг 1-р сараас  эхлэн мөрдөж эхэлсэн байсан.

Тэрхүү дуулиан намжаагүй байхад Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай мерседес үйлдвэрийн микро автобусанд их хэмжээний хайрцагтай тамхи ачиж явсныг Украины хилчид саатуулсан. Тамхиа Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй хайрцагнуудад хийсэн байсан бөгөөд дотор нь явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг хэмээн тайлбарласан байдаг.

Түүний араас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдон, тухайн улсад шалгагдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Хөх хот дахь Ерөнхий консулаар тав дахь жилдээ ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ Монголоос автомашин оруулж хятад иргэдэд дамлан зарсан байдаг.

Энэ мэтчилэн элчин сайд, дипломат, консулуудтай холбоотой хэргийг тоочвол цөөнгүй. Эх орноо төлөөлж харьд илгээх гэж буй хүнээ ур чадвар, дипломат байдал гэхчилэн мэргэжлийн үнэлгээг нь халаргүй нэр дэвшүүлэн, томилсноос дээрх муу үр дагавар, буруу жишгүүд гарч буй хэрэг.  

Төрийн томилгоог төрлийн, өрийн, гуйлгын, тусын гэх байдлаар хийснээс болж Монгол Улсын  гадаад дахь нэр хүнд дуусах нь. Гэмт хэрэгт холбогдож, дуулиан, шуугиан тарьсан эрмүүдийг хөөж үзвэл мөн л дээрх байдлаар татагдаж, томилогдсон хүмүүс. Сүүлд ч гэсэн хэд хэдэн консул, элчин томилогдоход олон нийт ихэд дургүйцэж байсан.

Тухайлбал, БНХАУ-ын Шанхай хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулаар Ё.Нямжавыг томилсон. Түүний хувьд Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагуудын үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг МАН-ын нөлөө бүхий эрхэмтэй холбоосоор ирсэн. Харин сүүлд НАМЗХ-ын удирдлагаар ажиллаж байсан. Сонгуулийн үеэр ажилласны шан болгож томиллоо гэх яриа гарсан.

 Мөн  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали  улсад суух Элчин сайдаар, Оросын Элчин сайдад БГД-ийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Д.Өлзийбүрэн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар, хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус томилсон. Олон нийт ч дээрх томилгоонуудад ихээхэн дургүйцсэн.

Ур чадвараар гайхагдах учиртай дипломат алба ураг төрлийн алба болж байгаа нь угаас хүн бүр шагшин магтах асуудал биш. Тиймээс татаасаар томилогдсон хүмүүс дараагийн удаа улсын нэрийг бодох бус харин ч ашиг хонжоо хайж хууль бус элдэв наймаагаар улсынхаа нэр хүндийг унагадаг боллоо. Нэр цэвэр гэгддэг эрхэм сайд Д.Цогтбаатар намынхаа нэрийг бодож, нүдээ анин томилгоо хийснээс улсынхаа сүрийг харуулж, ур чадвартай хүмүүсээ элчин, консулаар илгээвэл сайнсан.

Эх сурвалж: Erennews.mn 

“Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдал үргэлжлэх бололтой
“Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдал үргэлжлэх бололтой
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​