Дональд Трампын ууган хүү Монголд хувийн аяллын зорилгоор иржээ


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр. Монголд хүрэлцэн ирээд байгаа аж. Түүнийг Монголд ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр хөдөлсөн тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан юм. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас тодруулахад албаны эх сурвалж “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр. Монгол Улсад хувийн аяллын зорилгоор ирсэн. Тиймээс албаны нэг ч уулзалт товлогдоогүй. Түүнийг ямар хугацаатай, хаагуур аялах талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Дональд Трамп Жр. нь өөрийн дүү Эрик Трампын хамт эцгийнхээ бизнесийг хариуцан ажилладаг. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн ажилд идэвхийлэн зүтгэдэг нэгэн билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: