Л.Оюун-Эрдэнэ: Бөх төр хоёр тусдаа байх ёстой


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс түрүү бөхийн допингтой холбоотой асуудлаар хэвлэлийнхэн тодруулга авлаа. Тэрээр энэ үеэр, "Ер нь бол миний хувийн байр суурь бол бөх төр хоёр тусдаа байх ёстой. Уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Энийг ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой байх. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Тэрнээс биш бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй. Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна" хэмээн ярьлаа.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2019/09/04

    Худлаа ухаантай царай гаргасан хутган үймүүлэгч нөхөр ард олны тархийг угаах эрдэмд маш хурдан суралцаж эрх мэдлээ дээшлүүлэх хэтийн зорилготой этгээд тийм л сайн юм бол яагаад өөрийнхөө намын хууль бусаар баяжсан олигархуудтайгаа тэмцэхгүй энэ олигаархиудтай тэмцэхгүй -- сөрөг хүчнийхээ ямарч эрх мэдэлгүй болсон шальтай хэрэг хийгээгүй нөхдүүдөөр шоу хийж байгааг нь харахад үнэхээр өрөвдөлтэй байна


  • ТӨР ЗАСАГ · [202.9.45.179] · 2019/08/21

    ЕР НЬ БОЛДОГСОН БОЛ ЕРӨНХИЙ САЙДААР НЬ Л. ОЮУНЭРДЭНЭ-ийг ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХҮРЭЛСҮХИЙГ ТОМИЛЧИХВОЛ МОНГОЛ УЛСАА ГАЙГҮЙ АВААД ЯВЧИХ БАЙХ ШҮҮ ХҮМҮҮС ЧАДДАГ ЧАДДАГ АЖЛАА Л ХИЙВЭЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ МОНГОЛ УЛСЫГ БӨХЧҮҮД ХЭЗЭЭ Ч ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ