Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн.
Тэгвэл мэргэжилтнүүд Э.Оюунболд аваргын хэрэглэсэн дээрх дөрвөн төрлийн бодисыг ямар учиртай бодис болохыг тайлбарлаж эхэлжээ.
Э.Оюунболдын хэрэглэсэн гээд байгаа Станозолол бэлдмэлийг 1962 онд Америкт нээсэн бөгөөд 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглож байсан юм байна. Морин уралдаанд ашигладаг стериод буюу ер нь бол малд хэрэглэдэг зүйл аж.
Мелдониум гэдэг нь манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь аж.
Харин сүүлийн гидрохлоритиазид, хлориазид нь дээрхи хоёр бодисыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүнүүд юм байна. Мөн шээс хөөдөг аж.