fbpx Өгийнуур сумын засаг даргын орлогч БНСУ-д ‘’харлажээ’’
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 42 секунд

Өгийнуур сумын засаг даргын орлогч БНСУ-д ‘’харлажээ’’

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэл өөрийн орлогч дарга Ц.Бөхбаатарыг БНСУ-д тус сумын “Өгийнмандал” хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн богино хугацааны сургалтанд явсан тухай мэдээлж байсан.

Ц.Бөхбаатар нь сумын засаг даргын орлогч, сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, Өгийнмандал ХЗХ-г үүсгэн байгуулагч, мөн тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдон ажилладаг юм байна. Тэрбээр 2017 оны 10 сарын 21-26-ны хооронд БНСУ-д болсон Азийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох уулзалт сургалтанд тус нэгдмэл сонирхолтой этгээд болох хоршоогоо төлөөлөн эхнэрийн хамт хоршооны санхүүжилтээр сургалтанд оролцохоор явсан байна.

Эхнэр нь тус хоршооны зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Сургалтанд хамт явсан хүмүүс нутагтаа эргэж ирсэн бол Засаг даргын орлогч нь эхнэрийн хамт БНСУ-д бултан үлдэж, нэгэн буудалд хараар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв. Төрийн удирдах албан тушаалтан төрийн ажлыг орхиод 3 сар өнгөрч, 2018 он гаргасан ч буцаж ирээгүй л байна. Саяхан тус сумын засаг дарга нь огцорчихсон, сумын Засаг даргын орлогч нь хараар ажиллахаар БНСУ-д үлдэж сураг алдарсан, эзэнгүй сум болж, аймгаас төлөөлөгчид удаа дараа ирдэг боловч авсан арга хэмжээ байхгүй аргацаан өдөр хоног өнгөрөөж байгаа мэдээ байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 32.7.-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан байтал ажлыг нь түр орлох орлогчийн эрэлд морджээ. Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн удирдах албан тушаалтан хувийн бизнес эрхэлж байгаа хүн шиг хэдэн сараар төрийн ажлыг эзэнгүй хаяад, ор сураггүй болжээ. Одоо орон нутгийн засаг захиргаа нь засаг даргагүй, орлогчгүй хариуцах эзэнгүй болсон байна. Төрийн ажлыг үл ойшоож, хувийн орлого ашгаа дээгүүр тавьж хууль зөрчин яваа Ц.Бөхбаатар сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохдоо ‘’ Иргэдээ төлөөлж гүүр чинь болж ажиллана, нийтийн ашиг сонирхлыг илүүд үзнэ’’ гэж амлаж, төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй төрийн хариуцлагатай ажил албатай болчихоод амалснаа умартаж, иргэдийнхээ итгэл хүлээлгэн сонгосон сонголтыг үл хүндэтгэж , төрийн албаны нэр хүндийг гутааж Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд зааснаар энэ хуулийн зохих заалтыг зөрчсөн албан тушаалтныг эгүүлэн татаж, нийтийн албанаас халах үндэслэл болдог. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй. Төрийн түмэн нүдэнд харааны шил тааруулж, төрийн ажлыг түрүүвчээ түнтийлгэх ажил хэмээн андууран, алдуурсан мал шиг арилж одсон албан тушаалтанд хариуцлага тооцохыг нутгийн ард иргэд шаардаж байна.

Н.Тамир

  •  
Шатахууны үнэ зориудаар нэмбэл орлогын 6 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгоно гэв

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​