Энэ өдрийн зурхай


2019.10.9, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

НАМРЫН ДУНД ӨЛЗИЙТ ХАРАГЧИН ТАХИА САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.10.9, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 7.01-18.17
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн боло, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.


Энэ мэдээ таалагдаж байвал: