fbpx МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 11 секунд

МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

Тэртээ 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Тэгсэн хэдий ч өнөө хэр нь ард иргэдийн дунд энэхүү хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд хууль бусаар хувьчилж авсан гэсэн гомдол, шүүмжлэл огтхон ч тасардаггүй гэдгийг бид бүхэн сайн мэднэ.

Харамсалтай нь тэр цагаас хойш бүхэл бүтэн нэгэн үе өнгөрч өдгөө эл асуудлын тухайд ямар нэгэн яриа дэлгэвэл зарим хүмүүсийн гайхлыг төрүүлэх учир утгагүй сэдэв болсоор удаж байгаа билээ.

Гэтэл сүүлийн үед  эдгээр өмч хувьчлалын талаар янз бүрийн маргаан дахин сөхөгдөж, заримдаа бүр арайчдээ гэмээр дуу алдах ноцтой хэмжээнд яригдах болсныг нэгэн жишээгээр та бүхэндээ хүргэе гэж шийдлээ.

Саяхнаас "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилж авсан “сахал” хэмээх Эрдэнэбилэгийн талаар дахин  шуугиж эхэллээ. Эл эрхмын талаар өмнө нь хэвлэл мэдээллийнхэн олон удаа дурьдаж байсан болохоор энэ удаа нэг их дэлгэрүүлэх шаардлагагүй гэж бодож байна.

Уул нь өдгөөгийн Монгол улсын төрийн тэргүүн “Женко” хочит Х.Баттулгын жолоочоор ажиллаж, ажил амьдарлынхаа гараагаа эхлүүлж байсан гэх эл эрхэм Монгол улсын төрийн өмчийн гол гол үйлдвэрүүдийг хууль бусаар хувьчилж авсан гэх асуудалд холбогдддог гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх буйзаа.

Бодит эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш МАНАН бүлэглэлд орж, улс төр, бизнесийн хуйвалдаан, хулгайгаар төрийн мэдлийн томоохон обьектуудад эзэн сууж эхэлсэн байна.

Ингэснээр тэрээр улс төрийн нам бүлэглэлийг хэрэн сүлжсэн МАНАН-гийн сүлжээний бизнесийн гол зохицуулагч болсныг ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН түүхүүдээс нь харж болно.

“Сахал” Эрдэнэбилэгийн эзэмшилд орсон үндэсний томоохон компаниудыг хувьчлалыг сөхөн үзвэл бүгд МАНАН бүлэглэлийн хүмүүсийг эрх мэдэлтэй байсан цаг үетэй шууд холбогддог ба тэрээр өнөөдөр Монгол улсын аль өнгөтэй өөдтэй улсын үйлдвэрүүдийг бүгдийг нь хууль бусаар хувьчилж авчээ.

Хамгийн наад зах нь гэхэд өнөөдөр түүний мэдэлд Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий таван том орд байгааг холбогдох эх сурвалжууд баталж байгаа бөгөөд энэ нь “хулгай”, “хуйвалдааны” гэмт хэрэг гэхээсээ илүүтэй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.

Эцэст нь хэлэхэд 34 жилийн түүхтэй Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ХХБ-ны охин компани Бейзмэнт ХХК-д хаусны үнэд ч хүрэхгүй үнээр өгчихсөн нь үнэн бөгөөд өдгөө уг үйлдвэр бас л “сахал” Эрдэнэбилэг гэгдэх энэ хүний бүрэн мэдэлд очсон нь нэгэнт тодорхой болоод байна.

Харин хамгийн харамсалтай нь юу вэ гэвэл монголын ард түмэн МАНАН бүлэглэлийн сүүлчийн 30-н хархны оромж болсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээ хэзээ тэднээс буцаан авч улс орноо МАНАН-ийн луйварчдаас салгаж авахыг хэнбугай ч мэдэхгүй байгаа нь гашуун үнэн бөгөөд хэрвээ хэзээ нэгэн цагт шударга ёс тогтож, тэдгээр луйварчдад хариуцлага тооцож чадвал сая "Нийгэмд шударга ёс тогтооё" гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдын зорилго найдвар биелэх буй заа хэмээн сэтгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье.

Ж.Бат

GUREN.MN
Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ
Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​