Н.Баяртсайхан: Би хариуцлага хүлээхэд бэлэн


УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай болон үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчийн хариуцлагын асуудал хөндөгдлөө.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "УИХ-ын дарга аравдугаар сарын 23-нд надтай энэ асуудлаар уулзсан. Би санал бодлоо тодорхой хэлсэн. Албан тушаалтай зууралдаад байх хүн би биш. Саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн.

Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон. Нэгдүгээрт, Исланд. Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон тус улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө тэмцэж ажилласан. Хоёрдугаарт, Пакистаныг саарал жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэх асуудал яригдахад Пакистаныг цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. 

Монголын асуудлыг ярьсан чинь хэн ч дуугараагүй. Үүнд том дүгнэлт гарч ирнэ. Цаана нь гадаад харилцааны тухай асуудал байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас гарсан.

Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эсвэл хаалттай хуралдаанд ярья" гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Монгол хүн · [202.179.26.101] · 2019/10/27

    Санхүүгийн салбарт чихсэн нутаг усныхаа Цэдэнбалчуудыг аваад зайлаач. Юу гэж хулгайч шиг хулганаад хорогодоод байгаа юм. Харин Ундармаа хүүхэнтэй хуйвалдан Капиталыг дампууруулах нэрээр НДШ, Иргэдийн хадгаламжийг хулгайлахгүй шүү. Чиний операц бүтэхгүй, бүгд ил болсон.


  • zochin · [66.181.184.165] · 2019/10/27

    nyamka ahaa 1 ubs ogtsorhoor bolloo ta odoo yaahuu


  • Зочин · [59.153.87.250] · 2019/10/27

    Тэгээд хариуцлагаа хулээгээч амаа шилэмдэж тамшаалахаас еер чи юу хийдгийг. Негее хуухэн чинь огцорий гээд байна юугаа хулээгээв


  • иргэн · [150.129.141.196] · 2019/10/26

    яравгар, ихэрхүү амьтан


  • ӨӨ · [103.57.92.253] · 2019/10/25

    ПЭЭДГЭР ГАР


  • МОНГОЛ төр АВЛИГАД идэгдсэнг ГАДААДЫН элчин сайд нар эх орондоо хангалттай мэдээлж байгаа. МОНГОЛД АВЛИГААР асуудлыг шийдэж, нам дагасан АВЛИГАЧИД төр барилцаж байгааг бүгд мэдэж байгаа. ИЙМ болохоор МОНГОЛ төрийг тоох улс алга.