fbpx Л.Баттулга: “Оюуны өлсгөлөн”-г юугаар ч нөхөж чадахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 13 секунд

Л.Баттулга: “Оюуны өлсгөлөн”-г юугаар ч нөхөж чадахгүй

Германы нэрт сэтгэгч Иоханн Вольфганг Фон Гётегийн “Фауст” жүжгийг Монголын тайзнаа анх удаа Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн хүү М.Батболд 2018 онд найруулан тавьсан билээ. Тэгвэл пост драм хэлбэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 16, 17-ний өдрүүдэд “Корпорейт конвеншн”- центрт хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байна.

Жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Н.Оюунчимэг нар тоглож байна.

Энэ үед “Корпорейт конвеншн”- центрийг зорьж, “Фауст” пост драм жүжигт Мефистофелийн дүрийг бүтээж байгаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулгатай завсарлагааны богинохон хугацаанд ярилцлаа.

Таны төрсөн өдөр өнгөрөөд удаагүй байна. Та төрсөн өдрөөрөө сайн үйлсийн аян зохион байгуулдаг болоод удаж байна. Энэ жил ч мөн адил “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг зорин очиж тус төвийн хүүхдүүдэд ном хандивласан. Хэзээнээс эхэлж сайн үйлсийн аян зохион байгуулж эхэлсэн бэ?

-Хошин урлагийн жүжигчин болсноос хойш хандивын тоглолт бүрт оролцож эхэлсэн. Хошин урлагийн продакшнууд болох “Х ТҮЦ”, “Шинэ үе”, “Маск”, “Эмоци” продакшн, “Шилдэг Өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Аглуу Энтертайнмент” зэрэг продакшнууд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хандивын тоглолтод оролцсоор байгаа. Залуу байхаасаа сайн үйлсийн аянд оролцож эхэлсэн болохоос ч тэр үү ер нь төрсөн өдөр гээд найз нөхөдтэйгөө тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж бодсон. Төрсөн өдөр гэдэг бол миний хорвоод мэндэлсэн баярын өдөр, ээж, аав, өвөө, эмээ, ах, дүү төрөл төрөгсдөө баярлуулж Монгол эх оронд хүн болж төрсөн өдөр. Тийм учраас би өртэй гэж бодож явдаг. Гэхдээ миний аав, ээж, эх орон минь надаас юм нэхээгүй л дээ. Жүжигчин мэргэжил эзэмшээд сайхан нэр хүндийг олж авсан. Тийм учраас багахан ч гэсэн хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт оруулахыг хүсэж “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг зорьж очсон. Бид өлсгөлөн байж болно, гэхдээ ОЮУНЫ ӨЛСГӨЛӨНГ юугаар ч нөхөж чадахгүй. Нэгэнт хүүхэд 20-30 нас хүртлээ оюуны боловсрол дорой бол дорой чигээрээ явдаг юм шиг надад санагддаг.

Яагаад вэ гэвэл би өөрийнхөө энэ мэргэжлийг 12-хон настайдаа сонгосон. Энэ цагаас хойш бараг 32 жил энэ мэргэжилдээ үнэнч явж, ажиллаж хөдөлмөрлөж байна. Хүүхэд ахуй цагаасаа эхэлж ном уншиж судалсны үр дүнд өнөөдөр өдий зэрэгтэй, зах зухаас нь мэдрээд явж байна шүү дээ. Тийм учраас хүн төрөлхтний ганц анхаарах ёстой зүйл бол “Оюуны өлсгөлөн” байж болохгүй. Иймээс “Аглуу Энтертайнмент”-ийн уран бүтээлчид, болон гэр бүлийнхээ зүгээс хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтад зориулж нэг ч гэсэн хүүхэд Монгол Ардын үлгэр, “Монголын нууц товчоо”-гоо уншаад танин мэдээсэй гэж бодсоны үндсэн дээр өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсан.

-Тун удахгүй дэлхийн сонгодог жүжгүүдийн ноён оргил болох Иоханн Вольфганг Фон Гётегийн “Фауст” жүжгийг пост драм хэлбэрээр Монголынхоо үзэгчдэдээ хоёр дахь удаагаа хүргэхээр ажиллаж байгаа жүжгийн баг бүрэлдэхүүнд баяр хүргэе. Анх таныг энэ жүжигт тоглох саналыг хэн тавив. Та хэрхэн хүлээж авсан бэ?

-“Фауст” жүжигт тоглох саналыг анх 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай, хүү М.Батболдтойгоо хамт ирж жүжигт тоглох саналыг тавьсан.

Оюутан байхдаа ч Иоханн Вольфганг Фон Гётегийн “Фауст”-ийг уншиж байсан, мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад очиж Гётегийн ордон музейг үзэж байсан хүнийхээ хувьд энэ сайхан урилгыг хүлээж авна гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Мефистофелийн дүр бол гол дүрийн нэг. Энэ удаад хоёр дахь жилдээ тоглох гээд бэлтгэл сургуулилалтаа хангаад ажиллаж байна даа.

-Та “Х-түц” продакшнд байхдаа “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжигт тоглосон шүү дээ. 2013 онд “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглосноос хойш таван жилийн дараа “Фауст” пост драмын жүжгийн Мефистофелийн дүрээр эргэн театрын тайзнаа ирсэн. Тухайн үед Мефистофелийн дүрд тоглоход үзэгчид таныг магтаж байсан. Үзэгчдийн анхны сэтгэгдлийг хөсөрдүүлэхгүйн тулд энэ удаад илүү их хичээж бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа байх даа, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Би хошин урлаг, драмын жүжгийг хослуулж тоглохыг зорьдог жүжигчин. Өөртөө ч бүрэн итгэлтэй байдаг. “Х-түц” продакшн хошин урлаг, дэлгэцийн уран бүтээлүүдийг хийдэг. Бид анх 2006 онд драмын жүжиг тавих саналыг гаргасан. Тэгээд Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг”-ээр театрын жүжгийн гараагаа эхэлсэн. Дараа нь Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар Айн Рэндийн “Сайтар Эргэцүүл!”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”, Найруулагч Ц.Найдандоржийн найруулгаар “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” жүжгүүдийг театрын тайзнаа амилуулсан. “Хориотой жүжиг”-ээр үзэгчдэд хошин урлагийн жүжигчид драмын жүжигт тоглож чаддаг гэх “тамга” тавьж өгсөн. Би 2006 онд “Хориотой жүжиг”-ийн мөрдөн байцаагч Идэрцогийн дүрээр “Гэгээн Муза” наадмын алтан цомыг хүртэж байсан. Ер нь бол драмын жүжигт тоглох дуртай. “Фауст” пост драмын жүжгийг өнгөрсөн жил үзэгчид их сайхан хүлээж авсан.

-“Фауст” жүжгийн найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин Г. Мягмарнаран гуайн хүү М. Батболд ажиллаж байгаа. Залуу найруулагч М.Батболдыг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, найруулагч мэргэжилтэй гэж сонссон. Энэ жүжигт ч гэсэн эмч хүний мэдрэмж харагдаж байгаа байх л даа.

Найруулагч М.Батболдыг эмч мэргэжлээр сургууль төгссөн гэж дуулсан. Тэгээд гэнэт л урлагийн салбар луу орсон. Аргагүй л дээ аавын ген байлгүй яахав. Найруулагч маань Москвагийн Театр урлагийн академийг суралцаж төгссөн. Ер нь сэтгэцийн эмч учир дүрүүдийн сэтгэл зүйг маш сайн тодорхойлж өгч, мөн өөрөө сайн уншиж судалж байна. Түүнчлэн олон зүйлүүдийг хослуулах тал дээрээ чадвартай гэж харж байгаа.

-Энэ жүжигт таны гэргий Н.Оюунчимэг тоглож байгаа шүү дээ. Амьдрал дээр та хоёр гэр бүл болохоор нэг уран бүтээл дээр хамтарч тоглоход, бие биеэ ойлгоход илүү дөхөм байдаг болов уу?

-Бид хоёр ажил дээрээ ирэхээрээ эхнэр, нөхөр биш болчихдог. Ажлын хаалгаар ороод жүжигчин Н.Оюунчимэг, Л.Баттулга болж ажилладаг. Гэр бүлийнхээ хүнтэй нэг жүжигт хамтран тоглоход дөхөм зүйлүүд байна л даа. Бид хоёр ч дүрийнхээ талаар ярилцаж, үүнийг ингэвэл яасан юм бэ, цаад санаа нь энэ юм байна шүү гэх мэтээр ярилцахад их дөхөм байдаг юм. Манай эхнэр “Фауст” жүжгийн Маргаритагийн дүрд тоглож байгаа. Үзэгчид эхнэрийг минь хэр тоглосныг дүгнэх байх л даа. Эхнэрээ магтсан хүн хамгийн тэнэг байдаг гэнэ лээ. Надад бол дууны өнгө, дүр нь өөрт нь тохирсон гэж боддог. Эхнэртэйгээ “Фауст” жүжигт тоглож байгаадаа баяртай байгаа. Бид хоёрын амьдралын нэгэн түүх болж үлдэнэ. Манай “Аглуу Энтертайнмент” “Эхнэрээрээ тогловол У-на-на” цоо шинэ инээдмийн Энтертайнмент шоу тоглолтыг 10 сарын 12-ноос эхлэн МҮЭСТ ордонд тоглож байна. Өдөр нь “Фауст” жүжгийнхээ бэлтгэлийг хийгээд, орой нь шоу тоглолтоо тоглоод давхар давхар ажилтай байх сайхан байна.

“Аглуу Энтертайнмент” театрын жүжиг тавих төлөвлөгөөтэй байгаа юу?

Тийм бодол байлгүй яахав. Нэг нууц задлахад ирэх онд бид нар нэг том жүжиг, дэлгэцийн уран бүтээл рүү орох төлөвлөгөөтэй байгаа.

-Нууц биш бол ямар төрлийн жүжиг тоглох вэ?

-Тэрийг одоо тайлж хэлэхэд хэцүү. Аглуугийн дотор бодогдож явдаг том бүтээл байдаг. Тэр бүтээлээ хийнэ.

-Баярлалаа. Жүжгийн бэлтгэлтэй, завгүй байсан ч бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Г.Нараа

Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа
Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​