fbpx Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь  улсын нөөцөд бүртгэж хамгаалалтад авсан  отрын бүс газарт  Монголын тэргүүн баячуудын адуу дөрвөн улирлын турш тааваар бэлчиж, малчид тийшээ буух байтугай  хадлан тэжээлээ ч бэлтгэж чадахаа байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн  1400 адуу сүүлийн хоёр  жил гаруйн хугацаанд Сүхбаатар сумын нутаг Баянцагаан тал,  Хундарын уул, Тавантолгой  орчим,  мөн  “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын төрсөн ах Тод манлай уяач  Л.Батмөнх  газар тариалан эрхлэхээр  тус аймгийн  Мөнххаан сумын нутагт  очоод 300 толгой адуу маллан долоон жил болж байна.

 

 

Б.Наранхүү гишүүний адуу байгаа Баянцагаан тал, Хундар уул орчим нь отрын бүсээс  гадна  цагаан зээр бэлчээрлэж, үр төлөө бойжуулдаг гол газар, мөн  жилийн жилд өвс ургамал сайтай байдаг  тул малчид хадлан тэжээлээ бэлдэхийн зэрэгцээ цас зудтай цаг  хүндэрсэн үед тийшээ очиж өвөлждөг юм. Тэгвэл “Гацуурт”-ын Л.Чинбатын ах, Тод манлай уяач Л.Батмөнхийн нутаглаж буй Мөнххаан сумын нутаг ч мөн отрын  гол  түшиц газарт багтдаг аж.

Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй ч дээрх эрхмүүд аймаг алгасч, сум сунган улсын хамгаалалтад байдаг отрын бүс нутагт ирж  буучихаад хууль зөрчин ямар ч зөвшөөрөлгүй гүний худаг гарган  малаа услаж,  холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй  хэл ам байнга таталж иржээ. Б.Наранхүү гишүүний малчин н.Баасанхүүд  Сүхбаатар аймгийн  мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч нар  2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн 3-4 удаа шаардлага тавьсан байдаг. Өнгөрсөн  аравдугаар сард Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн  газар дээр нь очиж зөвшөөрөлгүй гаргасан хоёр худгийг лацдаж,  малчдын   бэлчээр нутгийг  сүйтгэж байгааг   таслан зогсоож, яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг гардуулж өгчээ. Гэтэл лацыг эвдэж адуугаа усалсаар өдий хүрсэн байна. Иймд Улсаа аврах ард түмний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Энхтулгаас   УИХ-ын гишүүн Б.Наранхүүд   энэ  сарын 15-наар тасалбар болгож бэлчээр нутгийг чөлөөлж өгөхийг  шаардсан  албан бичгийг хүргүүлсэн байна.

 

Х.Энхтулга:  Эрхэм  гишүүн тоомжиргүй хандаж байна

 

Х.Энхтулгаас энэ  талаар тодруулахад “Тухайн газар нь Монгол Улсын нөөц, отрын бүс нутаг, дээр нь цагаан зээр төллөдөг гол   бэлчээр юм. Уртаашаа 50, өргөөшөө 20 км газар байгаа. Өнгөрсөн жилээс тэнд Багануураас ирсэн гэж олон айл бууж, нэр нөлөө бүхий хүмүүсийн гэх  30 гаруй мянган толгой мал өвөлжсөн. Бүгдэд нь шаардлага хүргүүлж газар нутгийг чөлөөлүүлсэн. Гэтэл ганц Б.Наранхүү гишүүний малчин  үлдчихээд хууль зөрчөөд байгаад  байна. Иймд УИХ-ын гишүүний нэр дээр албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй.  Малчин нь ч, эзэн нь ч  тоомжиргүй хандаж байна. Худгийг гагнаж лацдаад охихоор нээгээд малаа услаад байдаг. Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч бүгд очсон. Бас нэг зүйлийг хэлэхэд,  ажлын хэсэгт хамт явж торгууль тавьсан байцаагч  нь аймгийн төвд ирээд олдохгүй алга болчихсон. Сураглаад байтал амралтаа авсан, жилийн чөлөө авсан гэсээр эцэстээ уул уурхайн компанид ажилд ороод явчихсан байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь АТГ-т шалгагдаж байгаа ажлаа өгөөд явсан.Тэгэхээр манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гадны нөлөө байна гэж хардах хангалттай үндэслэлүүд байна” гэв.

Хууль зөрчсөн малчинд 24 сая төгрөгийн торгууль тавьжээ

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Өлзиймөнхтэй утсаар холбогдоход “Сүхбаатар сумын нутагт зөвшөөрөлгүй худаг гаргасан асуудлаар 24 сая төгрөгийн торгууль тавьж, шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд ажлын хэсэг ахалсан тул тэндээс асуу” гэв. Т.Мөнхболд даргатай  холбогдоход “Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Малчин н.Баасанхүүд зөвшөөрөлгүй худаг гаргасан үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох газруудын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Гэсэн ч малчин нь адуугаа гаргаагүй, лацадсан худгийг эвдэж адуугаа услаж байгаа мэдээлэл тэр хавийн малчдаас бидэнд ирсэн” гэв.

Б.Наранхүү: Миний адуу яагаад тэнд байж  болдоггүй юм бэ

Дээрх мэдээллийн мөрөөр Б.Наранхүү гишүүнтэй өчигдөр утсаар холбогдож тодрууллаа.

-Сайн байна уу гишүүн ээ, таны 1400 адуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр жил гаруй болж байгаа юм байна. Бүс нутгийг чөлөөлүүлэх шаардлага танд хүргүүлсэн гэсэн,  та хариу өгсөн үү?

-Юун адуу,  би юу ч сонсоогүй. Ер нь яагаад миний адуу мал тэнд байж болдоггүй юм бэ. Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдарч болно биз дээ.

-Тийм л дээ, гол нь тэр газар улсын нөөц, отрын бүс нутаг, цаг хүндрэхээр малчид орж өвөлждөг учраас чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Бас зөвшөөрөлгүй худаг гаргасан учраас торгууль тавьсан гэсэн…?

-Одоо тэнд байхгүй ээ, манай адуу Дорнод руу гараад явчихсан.

-Нутгийн малчид руу ярихад  бэлчиж байна гэж хэллээ?

-Байхгүй ээ, Дорнод руу явуулсан, өөрөө очоод шалгахгүй юу.

Эрхэм гишүүнтэй утсаар холбогдсоны дараахан бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын  малчинтай /нэрийг нууцлав/  холбогдсон юм. Тэрээр Б.Наранхүү гишүүний малчин нь адуугаа Дорнод руу гаргадаггүй. Гаргасан дүр эсгэж хоёр аймгийн нутгийн заагт Талын Таван толгой, Хундгарын уулын орчим өвөлжчихдөг юм гэлээ. 1400 адууг бог малд шилжүүлэн тооцвол 50 мянга гаруй болох бөгөөд нэг айл 1000 гаруй толгой малтай гэж үзвэл 50 айл нутаглах газарт Б.Наранхүү гишүүний адуучин ганцаараа нутаглаж байна. Эрхэм гишүүн та адуугаа авч, жүчээгээ холдуулж улсын хамгаалалтанд байдаг отрын бүс нутгийг яаралтай чөлөөлж өгнө үү.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​