“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ


"Эко Алтан Заамар" компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осол өнөөдөр 14 цагийн орчимд гарсан бөгөөд талийгаач техникт дарагдаж амиа алдсан байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан гэж мэдээллээ. 

Уг осол гарсан хэсэг нь туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг байна. Бид Булган аймаг дахь цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулахад "Яг одоо цагдаагаас очиж шалгаж байна, хэрэг юунаас болсныг хэлэх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЗОЧИН · [66.181.161.119] · 2019/12/07

    баян ,БАЗАРАА п,очирбат 2-г монголын луйварчдын төр дийлэхгүй ээ,ганц сум л дийлнэ


  • арай ч дээ · [66.181.177.219] · 2019/12/07

    4 хүний амь авч одсон компанийг ажлуулах зөвшөөрлийг хэн гэгч авлигачин өгсөн вэ? ЭНЭ мэргэжлийн хяналтын аль нэг дарга л энэ компанид зөвшөөрөл өгсөн байна