fbpx Ч.Мөнхзул: Ус бол Монгол улсын стратегийн үнэт баялаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 35 секунд

Ч.Мөнхзул: Ус бол Монгол улсын стратегийн үнэт баялаг

 БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Чимид-Очирын Мөнхзултай ярилцлаа.

Сайн байна уу? Ярилцлагаа усны асуудал, түүний ач холбогдолын талаар эхлүүлэх нь зүйтэй гэж бодлоо?

Юуны өмнө танай уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье. Ус бол тогтвортой хөгжлийн үндэс, улс орны хөгжлийн түлхүүр. Тиймээс усны асуудалд дэлхий нийтээр ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Манай орны хувьд ч бусад улс оронтой адил усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, түүнийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх асуудалд ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Үүний нэг тод жишээ нь Ус бол Монгол Улсын стратегийн үнэт баялаг юм хэмээн Усны тухай хуулиндаа заасан байдаг. Мөн ус нь байгалийн нөөцийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж өгдөг. Устай холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс орны хэмжээнд зохион байгуулах асуудлын цаана байгалийн өөрийн жамаар явагддаг нарийн зүй тогтолтой. Тэдгээрийг уялдуулж хэрэгжүүлдэг учир усны нөөцийн менежментийн асуудал их нарийн байдаг. Хэрвээ ус байхгүй бол бид юу ч хийж чадахгүй гэдгийг хэлэх ч шаардлагагүй биз ээ. Тиймээс ус нь улс орны хөгжилд онцгой ач холбогдолтой.

Танай хэлтсийн үйл ажиллагааны гол чиглэлийн талаар?

Манай хэлстийн зүгээс усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хомсдох бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажилладаг. Усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, Усны тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, түүгээр дамжуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж улсын хэмжээнд ус, рашаан ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, эргүүлээд энэхүү орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчинг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах зэрэг ажлын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Товчхондоо усны ашиглалтыг зөв зохицуулах, ингэснээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг.

Усны нөөцийн хэлтсийн 2019 онд авч хэрэгжүүлсэн гол ажлуулын талаар хуваалцана уу?

Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн томоохон ажил: Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалан бохирдуулагч нь “төлөгч”, ашиглагч нь “хамгаалагч” байх зарчимд суурилсан, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлсэн, бохирдлыг бууруулах үйл ажиллагааг бодлогоор дэмжих зорилгоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулсан. Энэхүү хуулийг дагалдан гарах “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг ЗГ- ын 2019 оны 316 дугаар тогтоол, 5 захиргааны хэм хэмжээний актуудыг батлуулсан. Мөн дараах захиргааны хэм хэмжээний актуудыг боловсруулан батлуулаад байна. Эдгээр захиргааны хэм хэмжээний актуудыг боловсруулж баталснаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэж, аж ахуй нэгж, байгууллагууд усыг эргүүлэн ашиглах, хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэх, улмаар цэвэрлэх байгууламжуудын ачааллыг эрс багасах, усны дэвшилтэт технологи нэвтрүүлэх хөшүүрэг болж, байгаль орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн гол нэмэлт өөрчлөлт нь юу вэ, Мөн цаашид энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Хуулийн гол нэмэлт өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд болон доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрд төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг ус бохирдуулсны төлбөрөөс 3 жилийн хугацаанд чөлөөлөх, ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах зэрэг зохицуулалтуудыг тусгасан. Цаашид салбарын бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах чиглэлээр холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий албан байгууллага, байгаль орчны улсын байцаагч нарыг сургах, 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй яамны харьяа лабораториудыг байгаль орчны итгэмжлэлтэй болгох, лабораториудыг хаягдал усны шинжилгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна.

2019 онд хэрэгжүүлсэн гол ажлуудаа үргэлжлүүлэхэд?

Хүн амын ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрийн ашиглалтын хайгуул, судалгааны ажлын хүрээнд 2019 онд нийт 4 сумын төвд судалгааны ажлыг зохион байгуулж, нөөцийг тогтоосон. Үүнд Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумдад. Энэ ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төлийн хүрээнд хийсэн. Ингэснээр ундны ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул хийсэн сумдын тоог 184 болгож нэмэгдүүллээ. Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг 21 аймгийн засаг даргын үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлж байна. 2019 онд Завхан, Увс, Говь-Алтай аймгууд хамгаалалтын бүсийн дэглэмийг ИТХ-аараа хэлэлцүүлэн батлуулсан. Энэхүү дэглэм мөрдөгдөж эхэлсэн 2015 оноос хойш одоогийн байдлаар нийт 15 аймагт хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажилласан. Цаашид хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоож мөрдүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт заасны дагуу Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журмыг Эрүүл мэндийн яамтай хамтран шинэчлэн боловсруулж, эцэслэх ажлыг зохион байгуулж байна. УИХ- ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Ус үндэсний хөтөлбөр, ЗГ-ын 2010 оны 304 дүгээр тогтоолоор баталсан Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу жилд 100-аас доошгүй булаг шандын эхийг хамгаалах, тохижуулах ажлыг хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд 2019 онд нийт 182 булаг шандны эхийг хашиж хамгаалсан байна.

Монгол Улсын хэмжээнд гадаргын болон газрын доорх ус ашиглалтын чиглэлээр ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

Өсөн нэмэгдэх усны хэрэглээг тогтвортой эх үүсвэрээр хангах, усны нөөцийг хомсдож бохирдохоос хамгаалж, экологийн даацад тохирсон ашиглалтыг ус ашиглагч бүрээр мөрдүүлэхэд газрын доорх усны нөөц баялгийн хүрэлцээ, боломжийг тогтоох шаардлагатай байдаг. Иймд нутаг дэвсгэрийн хэмжээнд гидрогеологийн судалгаа, газрын доорх усныхаа нөөц баялгийг илрүүлэн судлахад яамны зүгээс анхаарлаа хандуулж ажиллаж байна. Манай орны хувьд гидрогеологийн дунд масштабын зураглалын ажлыг нийт газар нутгийн 9.8 хувьд хийсэн байдаг. 2019 онд энэхүү зураглалын ажлыг 4.8 хувиар нэмэгдүүллээ. Говийн 3 сав газрын нутагт хамрагдах Говь-Алтай, Баянхонгор аймгийн 5 сумд, Сүхбаатар, Дорноговь аймгийн 5 сумын төвд 15 лист газарт буюу 75.000 км 2 нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Усны нөөцийг хамгаалах, ашиглаж болох боломжит нөөцөөс давуулан ашиглуулахгүй байх зорилгоор газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд 2014-2019 онуудад говийн бүсийн 3 сав газарт 119 цооногийг цэвэрлэж, хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Мөн шинээр 30 цэг байгуулан багаж тоног төхөөрөмж суурилуулж, 10 цооногийг нэмж гаргасан. 2019 оны байдлаар газрын доорх усны хяналт шинжилгээний 265 цэг болгож өргөжүүлсэн. Мөн Архангай, Говь-Алтай, Дорнод, Увс, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад урсацын тохируулга хийж, гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 1.9 сая м 3 усыг хуримтуулах 12 хөв цөөрөм шинээр барьж байгуулах ажлыг 2019 онд эхлүүлээд ажиллаж байна. Улз голын урсцыг нэмэгдүүлэх “Онон-Улз” төслийн ТЭЗҮ боловсруулж дууссан бөгөөд 2020 онд тус төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ус хэмнэх тал дээр юу хийж хэрэгжүүлж байна вэ? Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулалт юм. Манай яам ус ашиглагчийг, өөрөөр хэлбэл ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тоолууржуулахтай холбогдсон журмын хэрэгжилтийг хангаж ажилладаг. Аймаг, нийслэлийн хүн амыг цэвэр усаар хангагч 30 байгууллага байдаг, тэдгээрээс ирүүлсэн ус ашиглуулах дүгнэлтийг гаргадаг. Эдгээр усаар хангагч байгууллагуудад усны эх үүсвэрийг тоолууржуулах, ус алдагдлыг бууруулах талаар зөвлөгөө өгч мэргэжил, арга зүйгээр хангаж, ажилладаг. Урьдчилсан байдлаар энэ онд 416 аж ахуйн нэгж, 475 тоолуур шинээр нэмж суурилуулсан. Орон нутаг, сав газрын захиргаадаас ирүүлсэн тайлан, дүн мэдээг нэгтгэн боловсруулж байна. Жилийн эцсийн дүн мэдээгээ 12 дугаар сарын 15-ны дотор гаргадаг. Цаашид смарт тоолууржуулалтыг нэвтрүүлж, онлайн болгох шаардлагатай байгаа. Цаашид хэрэгжүүлэх гол ажлынхаа талаар хуваалцана уу? Усны нөөцийн менежементийг боловсронгуй болгох, усыг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжүүлэх. Хүний нөөцийг чадавхижуулах, туршлагатай эрдэмтэдээсээ суралцах, залуу мэргэжилтэнүүд, инженерүүдийг бэлтгэх чиглэлд анхаарал хандуулж байна. Энэ чиглэлээр Австрали Улстай хамтран ажиллах эхлэлийг тавиад байна. Энэ ажлаа бодитой ажил хэрэг болгоно. Мөн усны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улам сайжруулж, усны үнэ цэнийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт танин мэдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.

Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​