Фантастик продакшны захирал Б.Тамир "Алтан соёмбо"-ын эзэн боллоо


Улаанбаатар хот дахь Өвөрхангай нутгийн түмэн олны "Алтан соёмбо" шинэ жилийн цэнгүүн өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.  Энэхүү шинэ жилийн цэнгүүний үеэр Өвөрхангай нутгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.  Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор шилдгүүдээ тодруулж, "Алтан соёмбо" гардууллаа. 

Тэр дундаа урлаг соёлын салбарын "Алтан соёмбо"-ын эзнээр  "Фантастик" продакшны найруулагч Б.Тамирыг шалгаруулсан юм. Түүний шагналыг улс төрийн салбарын "Алтан соёмбо"-ын эзэн,  УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Дуламдоржийн Тогтохсүрэн гардуулж, баяр хүргэсэн юм.  Найруулагч Б.Тамир "Фантастик" продакшныхаа хамтаар "37 дугаар точка" олон ангит кино хийж, үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: