Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнө л гэнэ


“Сонгууль ба олигархиуд” цуврал-1

Шинэ он гармагц монголчууд үндсэндээ сонгуулиар амьсгалж эхлэв. Ирэх сонгуульд аз туршихаар зэхэж буй улс төрийн намууд болон нэрээ дэвшүүлэхийг хүсэмжлэн горилогчид хот, хөдөөгүй “бэлчсэн”, өнөөх юухан хээхнээ сонгогчиддоо түгээсэн, тэр тухай нь гайхшаа баран бичсэн, шүүмжилсэн улс болж хувирав. Саяхан хуульч Б.Гүнбилэг өөрийн твиттер хуудсанд “Нутаг яваад ирлээ. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн мөнгийг найгүй цацжээ. Түүнд хайр заралчихаж. Сум бүрд мотоциклтой сугалаа, концерт, багийн засаг дарга нарт мотоцикл, шинэ жил тэмдэглээрэй гээд 500К, 20-иод мянган хүнд 20К-тай бензиний арт. Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнө л гэнэ” хэмээн бичсэн нь  дээрх байдлыг батлах бодит жишээ, нотолгоо юм. Ийм гаж үзэгдлийг зарим судлаачид олигархи дэглэмийн нэг үндсэн шинж чанар хэмээх ажээ.

УИХ-ын өнөөгийн гишүүдэд давуу эрх олгож, сонгуулиас өмнө сонгогчдынхоо дунд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах, тайлангаа тавих зэргийг урьдын адил албан ёсны сонгуулийн сурталчилгаа гэж үзэхгүй байхаар хуульчлав. Ингээд  битон сав, гутал хувцас, хэвлэмэл материал, өөрсдийнхөө том зураг бүхий календарь, аяга таваг мэтийгээ тарааж, “Та нар минь намайгаа л дэмжиж үзээрэй” гээд алга хавсран  залбираад шогшиж байна. Энэ нь  сонгуулийн тэгш байдлыг алдагдуулж буйг тоох ч хүн алга. Дээр дооргүй нэгэнт ийм дүлий, сохор мэт болчихсон  нийгмийн  ёс зүйн  доройтол нь  зарим гишүүдэд их л таалагдаж байгаа бололтой.  Нөгөө парламентийн тавиад ЖДҮ-чин, 60 тэрбумчин, концессчин олигархиуд  нь гэмгүй царайлаад л парламентад суудалгүй жижиг намуудынхаа төлөөллүүдээс өрсөн сонгогчдоо “усалж”, улам илүү ихээр таалагдахын тулд юугаа ч хайрлахгүй юм шиг байна.  Сонгогчиддоо мөнгө сэлт тараагаад саналыг нь худалдаад  авчихна гэж урьдынх шигээ маш их горьдож буй шинжтэй. Гэхдээ өмнөх сонгуулиудаас сургамж аван хал үзэж, хашир сууж, хэрсүүжсэн сонгогчид маань иймэрхүү хөгийн олигархиудад санал өгөхгүйгээ дотроо бас хатуу тооцчихсон яваа ажээ.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад авлигын хэргээр ял эдэлсэн этгээд улс төрийн сонгуульд оролцон өрсөлдөх эрхгүй байхаар хуульчилсан нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний намынхныг ихэд бухимдуулав. Тэр бүү хэл, Н.Энхбаярыг бараг өрөөсөн нүдээрээ ч харж чадахаа больтлоо “ардчилсан хувьсгалжсан” Э.Бат-Үүл хүртэл хуулийн уг заалтыг хэмх шүүмжилж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэлээ. Гэвч үнэндээ сүүлийн жилүүдэд манай олигархиудын улс төрийн авлига гаарч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон тул ийм заалтыг хуулиндаа оруулсан нь харин ч илүү дэвшилттэй болжээ. Ингэж хуульчилсны цаад гол учир шалтгаан гэвэл  манай улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэж орсонд л байгаа юм. Тиймээс энэ конвенцын 7 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд нэр дэвших, сонгогдох шалгуурыг нийтийн эрх ашгийг хамгаалах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор дотоодын хуульдаа хязгаарлалт тогтоож ажиллах ёстой. Урьд нь олон улсын хэмжээнд хүлээсэн энэхүү журамт үүргээ үл ойшоож ирсэнээр олигархиудын авлига албан тушаалын гэмт хэрэг улам задгайрсанд дүгнэлт хийж, авлигын хэргээр ял эдэлсэн хүний сонгогдох эрхийг хязгаарлаж өгсөн байна. Олон улсын түвшинд зарим судлаачид авлигын хэргийг хүн төрөлхтөний эсрэг гэмт гэж үздэг учраас ингэж онцгойлон авч үзэхээс аргагүй. Энэ мэт энгийн зүйлсийг ойлгох ухаан санаа уг нь Н.Энхбаяр, Э.Бат-Үүл нарт байх л учиртай. Түүнчлэн сонгогдох эрхийг хязгаарласан уг заалттай хамт харин хүний амь хороосон, хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэт хүнд хэргээр ял эдэлсэн хүмүүсийг бас төр рүү зүглүүлэхгүйн тулд нэр дэвшүүлэхгүйгээр зааглаж өгсөн бол болох байсан юм. Гай болоод ийм булай олигархи нь баахан хөрөнгө мөнгөө ил далдуур тараасаар УИХ-д ороод ирвэл  бид чинь “Хүн алсан манай гишүүн”,  эсвэл “Хүүхэн хүчиндсэн эрхэм гишүүн” гээд  сууж байлтай ч биш дээ. Ёс зүйн талаасаа ч энэ арай дэндүү жудаггүй юм болно. 

Мөн энэ дашрамт хэлэхэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд “нэр дэвшигч нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл байх” гэсэн шалгуур шаардлага тавьж, түүнийгээ мэргэжлийн эмчийн тодорхойлолтоор нотлох үүрэг бүхий заалт байсныг хэлэлцүүлгийн явцад хассан байна лээ. Харамсалтай юм. Үнэндээ сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нь эргэлзэхээр УИХ-ын гишүүд ч байна шүү дээ. Хэрвээ ирэх сонгуульд санал худалдаж авсаар гэнэт “салхи” нь таараад тийм “сэргэлэн баагий” нь парламентад ороод суучихвал  МАНАН, мафийн бүлэглэл буюу олигархи дэглэмийнхэн дээр бас нэг гайтай эргүү нэмэгдээд бүүр ч баларсан юм болж таарна. Ер нь манай улсын хүн ам чинь сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд цус ойртолт, архинд донтолт, бэлгийн замын өвчлөлт зэргээсээ болоод  тийм ч таатай бус байгаа шүү дээ. Ийм эмзэг байдлыг өнөөх олигархиуд нь янз бүрийн хүсэл тачаалаар бас овжин ашиглах гээд тийчлэхийг яана...

Үргэлжлэл бий.

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/01/14

    УЛС ҮНДЭСТНИЙХЭЭ АРХ АҮГИЙГ УЛАНДАА ГИШГИСЭН ЭДГЭЭР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ЗОРИУД СОНГОСОН ЭДГЭЭР УЧИР НЬ АРД ТҮМЭН МААНЬ ҮНЭХЭЭР БУРУУД УРВАСАН ЗӨВӨӨР АМЬДАРЧ ЧАДАХАА БОЛЬСОН ШУДРАГА ХҮНД ҮНЭН ГОЛООСОО ДУРГҮЙ БОЛЧИХСОН УЧРААС Л ӨНӨӨДӨР ЭДГЭЭР СОНГОСОН ХҮМҮҮС НЬ УЛС ОРНОО ЦӨЛМӨЖ ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАА ЮМ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН БУРУУ ГЭЖ БАЙХГҮЙ АРД ТҮМНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ТҮМЭН БУРУУ ХЭРВЭЭ ЗӨВ ШУДРАГА ХҮМҮҮСЭЭ СОНГОСОН БОЛ АРАЙ ӨӨР ДҮР ЗУРАГ ХАРАГДАХ БАЙЛАА 2020оны сонгуулиар ард түмэн мэдсээр байж дахиад л муу мүмүүсээ сонгоно учир нь эдгээр хүмүүсийн буруу замаар хуримтлуулсан мөнгөнд нь хууртана эсвэл ерөөсөө ч сонголтоо хийх оюуны чадамж нь үнэхээр дутна тийм оюуны түвшинд хүрээгүй байгаа болоод л буруу гарын нөхдүүдийг яг олоод сонгочихно


  • Зочин · [202.179.27.45] · 2020/01/13

    76-ын мөнгө юм уу? Үх-ийн 6.1-д газар, загрын хэвлий зөвхөн ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна гэж заасан нь ард түмний өмч гэдгийг олон улсын хэллэг, тайлбараар товч тодорхой заасан байх тул хамгаалах ёстой нөхдүүд ард түмний өмчийг булаан аваад нэг хэсэгт нь сонгуулийн авилгал болгоод тараачихав. Үх-ийн өөрчлөлт хэлэлцэхэд ҮХ-ийн 6.2-т төрийн нийтийн өмч гэж оруулах гээд энэ 71 улайраад байсныг санаж байцгаана уу? Дараа нь ийм л юм хийх гээд эзнээс ч асуулгүй, эсэргүүцээд байхад хийчихлээ шүү дээ. Тэтгэвэр тэглэсэн нэртэй болохоос тэтгэврээ урьдчлан авсанд хүүлэлт хийн дээрэмдсэн банкны булхай болон эрсдлийг хаан тэдгээрийн зузаатгал хийж, үүнийхээ төлөө хувь эзэмшихээр тохирсон байх магадлал тун өндөр байна. Ийм учраас хэний ашиг тусын тулд энэ тэглэлт хийсэн нь тов тодорхой болж байна. Ийм бодлогыг тангад санаа хэмээ:н манай өвөг дээдэс нэрлэж иржээ. Тангад санаа нь ард иргэдийг талцуулан хагалан бутаргах зорилготой ажээ. Чингис хаан тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулж бай гэсэн байна. Бага хаадын үед Монголчуудын дэрэг хэргэм шагнах, хишиг билигхүртээх замаар өөр хооронд тэмцэлдүүлэн ялах эрхшээхэд амар хэмээн Манжуудад тангадууд зөвлөж байсан байдаг. Шарын шашнаар дамжуулан Өндөр гэгээн, Галданбошигт нарыг харгалдуулан улмаар өндөр гэгээнийг урвуулан ар хархыг эрхшээлдээ оруулсан хэргийн зөвлөгч нар бол тангадууд юм. Одоо ч Энэтхэгээс хөөгдөн байгаа тангадуудаа Монгол сууришуулах арга замыг далай лам далдуур зассаар байна. Тангууд буюу төвдүүд манайд сууришвал энэ хэдэн аймаг задран бутрах магадлалтай. №№ онд алтан ургийнхан тусгаар тогтнолыг олон авч Чингисийн удмын хамнийн ойрын ураг болох Намнансүрэн хаанаар өргөмжлөхөөр тохирсон боловч Тангад Жавзандамбын цайллага дээр түүнд хор өгч алсан байдаг. Ер нь манай ард түмэн тангад санаанд ихэд дургүй бүгд мэднэ.


  • IIM UCHIRAAS MONGOLCHUUD YADU BGAA IUM · [202.179.31.124] · 2020/01/13

    ZA SONGOGCH IIM UCIRAAS MONGOL ULS YADUU BGAAM!!!!!!!!!!!!!!!!!! MONGONY TOOO SANAL OGOH MASH BURUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • зочин · [64.119.21.44] · 2020/01/13

    тЭТГЭВЭР тэглэх нэрээр шудрага бус хувиарлалт хийж зээл аваагүйг ньнэг хавгай цаасаар хуурсан энэ гуравт лав л би санал өгөхгүй дэг


  • Зочин · [202.179.25.157] · 2020/01/13

    770 тэрбумыг нь ерөнхийлөгч болон МАН-ийнхан дэмжигчиддээ өгчихсөн юм чинь мөнгөний босго хэрэггүй гэж үзжээ. Харин АН-ынхан бид эхэлж санаачлага гарган дэмжигчдээрээ ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зээлийг нь тултал авахуулсан юм чинь манай дэмжигчид бас тэдний чинь тал хувийг эзэлж буй тул саналаа хуваанаа. Ганцаараа санал худалдаад авчиасан гэж битгий горьд гэж луухан Эрдэнэбат даналзаж байна гэсэн шүү. Энэ луухаан АН-ын нэрийн өмнөөс дэвшихгүй шүү.


  • Зочин · [192.82.69.65] · 2020/01/13

    Энэ мангар юм ямар сонин юм бичсэн юм бэ ард тумэн монгийг нь аваад санал огно гэдэг уе онгорсон шуу дээ авч байгаад эсрэг огдог болсон шуу


  • Зочин · [192.82.69.65] · 2020/01/13

    Энэ нохор чинь оороо эруул нохор биш байна энд Энхбаяр Батуул хоер ямар хамаа байна энэ жду хулгайч нарын хийж байгаа ажил шуу дээ харин огсон монгийг нь аваад оор хунд санал огуулэх хэрэгтэй дээ