fbpx Угшил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 16 секунд

Угшил

-Харцын хүүхдүүдээ дэмжсэн нь хол дээр-  

Хурдан удмын, хосгүй хурдан, эрмэг сайхан морьдын тухай өгүүлэх бус ирэх 2020 оны сонгуулийн сунгаад оролцохоор зэхэж буй улстөрчдийн хүүхдүүдийн тухай хэлж буй хэрэг. Эцэг эхийнхээ мэргэжил мэдлэгийг өвлөж үр хүүхдүүд нь өсч өндийдөг нь амьдралын нэгэн бичигдээгүй хууль ч бас болох болохгүй зүйл гэж бий. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан ч бодох л ёстой, ёс зүйтэй байх асуудал. Дэвхрэг дэвхрэхдээ буух газраа мэддэггүй гэдэгчлэн эцгүүд нь өнөөгийн улс төрд хэрхэн нэр хүндтэй, хийж бүтээсэн зэрэг нь хэр байгааг бодолцох л ёстой. Доор дурдах эдгээр нөхөд ирэх сонгуульд гарч гэмээнэ, ард олныхоо, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал хаа хаанаа хэрэгтэй. Харин аавуудын хийж чадаагүй буруу гарын зүйлсийг хийвэл есөн үеэрээ хараагдах нь тодорхой...

Өнөөгийн байдлаар тодроод байгаа улстөрч аавын хүүхдүүдийг ард олон эрэмбэлээд байгаа. Тэгвэл тэр эрэмбээс эхлэх нь зүйтэй байх.

“Эрдэнэ ван”-гийн хошуу хэмээх ёж үгУИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой гэдгийг хүмүүс андахгүй. Улстөрчид сайнаасаа илүү саараар хэлэгдэх нь ихбайдаг ч тэрбээр менежмент тэр тусмаа улстөрийн менежмент сайтай хуруу дарам цөөн хэдэн нөхдийн тоонд зүй ёсоор багтдаг гэж байгаа.

УИХ-д хэд хэдэн удаа улиран сонгогдсон түүнийг Баянгол дүүргээс салгаж ойлгож бас болохгүй. Гэхдээ түүнийг сүүлийн үед залгамж халаагаа цэвэрхэн бэлтгэж байгаа гэгдэг ч нөгөө л “Нийгмийн даатгалын мөнгө...” гэх хамгийн ёозгүй хэргийн тухай бодол зурсхийдэг нь нууц биш.

Түүний хүү Одбаяр гэгч залуу Зон олны намын генсек гэж байгаа. Залуусаас бүрдсэн энэ намыг залуус удирддаг. Тус нам 2016 онд "МЭДЛЭГ ЯЛНА” уриатайгаар үүсгэн байгуулагдсан түүхтэй. Үнэхээр уриандаа зохисон гэлтэй тус намын гишүүд дэмжигчид нь эмч, багш, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрддэг гэдэг.

БНХАУ-д боловсрол эзэмшсэн, боловсролоороо хэнээс ч дутахгүй гэх зэргээр ам сайтай байгаа. Гэсэн ч аавынх нь балаг гай болохыг үгүйсгэхгүй.

Ирэх сонгуульд залуучууд их үзнэ, улс төрийн хуучин намуудад тийм ч таатай бус гэсэн прогнозтой байгаа энэ үед Эрдэнэ вангийн хүү ийнхүү хүч үзэх сурагтай.

Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Баттүшигийгээ улс төрд зүтгүүлэхээр зэхэж байгаа аж. Сү-гийн хувьд оффшор дансны асуудлаас үүдэн улс төрийн карьер нь дуусгавар болж, хуулийн байгууллагын үүд сахиж ч мэдэхээр байгаа. Тиймээс хүүгээ улс төрд зүтгүүлэхээр шийдэж.

МАН-ын НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажлуудыг хавсран гүйцэтгэдэг түүнийг албан тушаалд дуртай гэх нь ч бий. Олны яриа оргүй байж ч мэднэ. Мөн гурван жилийн өмнө олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор данстай хүмүүсийн нэрсийг дэлгэхэд Ерөнхий сайд асан С.Батболд, түүний хүү Б.Баттүшиг нар Их Британийн Виржинийн аралд оффшор данс эзэмшиж, хувьцаагаа шилжүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаж байв. Бас хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, сонгуульд ашигласан хэрэгт холбогдоод байгаа гэх мэдээлэл ч байдаг л юм.

Тэгвэл дээрх хоёртой зэрэгцээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ ч энэ сунгаад давхих сурагтай.

Монголын ард түмэн аавд нь “Монголын баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл, төрөөс төрсөн тэрбумтнуудын гол эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгосон хүн”, “Эрдэнэтийн 49 хувийн луйвар”, “АСЕМ-аас мөнгө идсэн хэрэг”, “Их тэнгэр” цогцолбороос алдагдсан уран зургууд... гэх зэрэг тодотголтой салшгүй холбоотой гэдэг тул мэдрэмж нь гайгүй гэх аав нь улс төрөөс хол байхаа хэлж байсан. Гэхдээ үйл хэргээ хүүдээ залгамжлуулах вий гэж бараг л эмээж байгаа.  

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож тагнуулын ч юм уу эмнэлгийн юм уу офицерын үүрэг гүйцэтгэн Өмнөд Суданд байхад нь төрийн тэргүүн гэсэндээ хүүгээ эргээд очиж байхад монголчууд нулимс дуслуулах нь холгүй хүлээж авч байв. Харин Э.Эрдэнэ ирснийхээ дараа “Харцын хүүхдүүдтэй хамт алба хаалаа” гэж яриад буруудаж байсан удаатай.

Эцэг Ц.Элбэгдоржид нь хамгийн сүүлд монголчууд “Монгол улсыг 30 миллиард долларын өрөнд оруулсан, Монголын улс төрчдөөс харийн мөнгө хүүлэгчдэд хамгийн их ашиглагдсан хүн” гэх тодотгол өгөөд байгаа энэ цаг үед ЭБЭ-гийн хүү хэр хол давхих бол.

Залуус өрсөлдөх нь тодорхой болсон ч аавуудын балаг хэр чангаах бол. Нөгөөтэйгүүр мууг нь үргэлжлүүлбэл Монгол Улсын хөгжлөөс хэдэн арван жилээр бас л чангаана. Тэгэхлээр харцын хүүхдүүдээ дэмжсэн нь хол дээр болов уу. Энэ бол чдарч туйлдсан ард олны үг, бас бодол. 

Erennews.mn

Увайгүй Ч.Улаан сайд огцор
Увайгүй Ч.Улаан сайд огцор
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​