УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ өчигдөр хүргүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм. Учир нь УЕП ийм хүсэлт гаргавал 48 цагийн дотор хэлэлцэх ёстой байдаг.  Халдашгүй байдлын дэд хороонд Ц.Нямдорж Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын харъяалагддаг. 

Үүний дараа асуудлыг УИХ дахь намын бүлэг, байнгын хороогооны хуралдаанаар хэлэлцэнэ.   Эх сурвалжуудын мэдээллээр МАН-ын бүлгийнхэн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг санал нэгтэйгээр дэмжээд байгаа гэнэ.

Харин Н.Номтойбаяр гишүүний зүгээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог нээлттэй хуралдуулахыг шаардаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бэлтгэл ахмад Д.Батмөнх · [202.21.105.115] · 2020/01/21

    Нэн даруй лдэд хороо нь хуралдах хэрэгтэй. Улсын ерөнхий прокурор хүн гүжирдээгүй байлгүй дээ. Нямдорж оо. Яавал Монгол улсад хуулийн өмнө эрх тэгш зарчим мөрдөгдөх юм бэ. Асуулт асуухаар хэрүүлээр хариулчихаад солиороод байдгаа боливол таарна.


  • Зочин · [103.10.23.118] · 2020/01/19

    Монгоын шүүх хахуулийн шүү шүү дээ ҮХЦ гэж бас нэг Хулгайч нарын уяны нохой болсон эр хүүсийн янхан нэр цугалсан газар байна


  • unen · [66.181.187.24] · 2020/01/18

    eidag um uu oilgohgui l umne hun ihgej boldoggui um uu esbel tsaana ih ataa baidag um uu


  • lw · [203.91.115.43] · 2020/01/18

    амьд мөртөөн хүмүүсийн сэтгэлд үхсэн хүн байдаг, энэ тийм болж.Ингэж амьд яваад ч яана.Эцэг эх гэж байна уу энэ хүн-сүгд


  • Зочин: · [66.181.161.127] · 2020/01/17

    Номтойбаяр буруугүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол өөрөөр л чөлөөлөгдөөд шалгуулмаар. Гэвч хууль хүчнийхэнд итгэхэд бас л хэцүүдээ, заавал шийтгэж байж салах гээд байх болов уу?