Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа


Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар боллоо.

Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • КОРОНАВИРУС · [202.126.88.148] · 2020/01/27

    Шинэ коронавирусын халдвартай уушгины хатгалгааны хоёр сэжигтэй тохиолдол Xilin Gol League-т илэрсэн бөгөөд үүнд Эренхот хотод нэг тохиолдол, Xilinhot хотод нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ухань хотод удаан хугацаагаар ажиллаж байсан 27 настай эмэгтэй Эренхотод сэжиглэгдэж буй хэргийг 1-р сарын 22-ны өдөр Бээжингийн төмөр замын буудлаас K3 галт тэрэг Москвагаас авч явжээ. Xilinhot-д сэжиглэгдэж буй хэрэг бол 58 настай. Вухан хотод ажилладаг настай эмэгтэй. 1-р сарын 16-ны өдөр Ухань хотоос Xilinhot-д хамаатан садандаа очиж уулзав. 1-р сарын 23-ны өдөр Xilin Gol лигийн төв эмнэлэгт халуурах халуурлын амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Одоогийн байдлаар тусгайлан тогтоосон эмнэлэгт өвчтөн тусгаарлагдсан эмчилгээ хийлгэж байна. заалтууд. Гурван дотно холбоо тогтоож, эмнэлгийн хяналтад оруулсан.