Ерөнхий сайд У.Хүрэлсүх радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав


  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.126.89.159] · 2020/02/04

    Мнв иин уран бүтээлиин бодлогод өөрчлөлт хиихгүй бол удирдлагын төвшинд нь шинэ салхи оруулахгүй бол олон ниитиин үүргээ сайтар биелүүлж чадахгүй бгаа шүү


  • монгол · [202.179.10.58] · 2020/02/04

    та яах гэж үндэсний ТҮ гээр Хятадын соёлын өдөр гээд л баахан суралчилгаа хийсэн юм .унгасан хойно хавчих гээд л болоод байх юм аа.


  • 9999999 · [103.20.152.50] · 2020/02/04

    Энэ маш зөв шийдэл шүү... Наад зах нь Монголоороо сайхан "САЙН БАЙНА УУ? " " САЙН БАЙЦГААНА УУ " гэж мэндэлдэг болгомоор байна даа...