Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм. БНСУ-ын найруулагч Бон Жун Хо-ийн “Шимэгч” кино нийт 6 төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд хамгийн анхны “Шилдэг эх зохиол” төрөлд Parasite киногоороо Оскар хүртлээ. Солонгосын ард түмний хувьд түүхэн үйл явдал болж байна.
Шуурхай.мн