fbpx Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 20 секунд

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор  Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг.

 ...“Алтан хаан” галерейд Монгол ахуй бүрджээ. Арьсан цүнх сэлтийг үүднээсээ эхлэн өрсөн галлерейн төв хэсгээс цааш “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үргэлжилнэ. Гэгээлэг амар амгаланг голчлон дүрсэлсэн зургууд бол Д.Ариунаа хэмээх шинэхэн танилын маань бүтээлүүд...

Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Долгормаагийн Ариунаа гэдэг. Би арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд СУИС-ын Монгол зургийн ангид урилгаар элсэн орсон. Одоо хоёрдугаар курст сурдаг. 
 
-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа л зурах дуртай байсан. Тийм учраас манай гэрийнхэн намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулсан.  Есдүгээр ангиасаа Монгол зургаар дагнан зурж эхэлсэн. Миний хүсэл сонирхлыг сонсож, зураг зурахад дэмжсэн эмээ өвөөдөө баярладаг. Мөн намайг чиглүүлж өгсөн Оюун-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг. Миний хувьд зургаа зурах л хамгийн сайхан мөч байдаг. Өөрт төрсөн сэтгэгдлээ зургандаа буулгана гэдэг гоё мэдрэмж. Би кино үзэж, дуу сонссоны дараа сэтгэгдлээ зургандаа буулгадаг. Тайван орчинд зургаа зурах дуртай.
 
-"Ариунаагийн гайхамшигт ертөнц" анхны бие даасан үзэсгэлэн үү?
 
-Энэ удаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн маань миний бие дааж гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн.  Үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “Алтан хаан" галлерейгийн менежер Төгөлдөр, маркетингийн зөвлөх Лхамсүрэн, захирал Didier Boissiere нартаа баярлалаа.

Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн арга барил, хэв маягтай болчих байх. Одоогоор бол сургалтынх болохоор багш нарынхаа зааж байгааг илүү сайн сурч авахыг хичээж байна.

-Танилцуулга дээрээ гадаад дотоодын маш олон зургийн уралдаанд амжилт үзүүлсэн тухай бичжээ. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов? 

-Хамгийн сүүлд Малайзын Ерөнхий сайдын 93 насны ойд зориулсан хөргийг нь зурах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Мөн Малайзад суралцах эрх авсан ч түр хойшлуулаад байна. Одоогоор СУИС-д гэрээгээр сурч байгаа болохоор сургуулиа орхиод явж байсан. Үүнээс өмнө Хонконг зургийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн. 
 
Анх  2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүний дараа жил Төрийн ордонд багштайгаа хамт "Бодь модны чимээ" үзэсгэлэн гаргасан. Мөн  Оросын холбооны Улан-Удэ хотод үзэсгэлэн гаргасан. 2015 онд Засгийн газрын агентлагийн Монгол улсын шилдэг сурагч алтан медаль хүртэж байсан.  2016 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд тэргүүн байр эзлэн Урчуудын Эвлэлийн Хорооны авьяас алтан медиалиар, Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарч мөн алтан медиалиар шагнуулсан.  2017 онд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч Япон улсад уригдан аялсан. Ингээд 2018 онд  "Мөрөөдлийн ертөнц" сэдэвт Монгол зургийн үзэсгэлэн бие даан гаргаж байсан. 
 
Бидний яриа түүний бүтээлүүдийн тухай үргэлжиллээ.
 
Би “Дэгжин бүсгүй”, “Намар” гэж нэрлэсэн хоёр зургаа онцолмоор байна. Зургандаа эмэгтэй хүн, амьтан хоёрыг оруулахыг хүсдэг.  “Намар” гээд энэ зураг маань намрын ойн өглөөний дүр зураг.

Хүмүүс ихэвчлэн нохой муур гээд тэжээвэр амьтдыг илүү их хайрладаг. Тэдгээрийг хайрлаж байгааг буруу гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бусад амьтдыг хайрлаасай гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Хүйтэн цустай, хүмүүсийн нэг их анхаарч тоодоггүй  гүрвэлийг энэ эмэгтэй хайрлан, энхрийлж байгаагаар үзүүлсэн.  
 
О.Онон
 
Ш.Раднаасэд: Энэ компаниуд санхүүжилтэд заавал багтана шүү
Ш.Раднаасэд: Энэ компаниуд санхүүжилтэд заавал багтана шүү
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​