2020 оны 2 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо “Дэлхийн хотуудын 10 дахь удаагийн форум” зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид тус улсад ажлын айлчлал хийхийн зэрэгцээ “Дэлхийн хотуудын 10 дахь удаагийн форум”-д оролцож, Монгол улсын барилга хот байгуулалтын салбарын талаар мэдээлэл хийн, Нэгдсэн үндэстний байгууллагаас батлан хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилт - 2030”, “Хотжилтын шинэ хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд Монгол улсын оролцооны талаарх байр сууриа илэрхийлж, оролцогч улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцон, дээрх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, харилцан туршлага судаллаа.
Барилга хот байгуулалтын сайдын энэ удаагийн албан айлчлалын бүрэлдэхүүнд БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, ГЗБГЗЗГ-ын Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг нар ажиллаж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд хэд хэдэн томоохон асуудлуудаар тус улсын төр засгийн төлөөлөлтэй уулзалт ярилцлагуудыг зохион байгуулж байна.