fbpx ГЭГЭЭН ХАЙРЫГ “БҮТЭН АМЬДРАЛ”-ААС МЭДРЭЭРЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 18 секунд

ГЭГЭЭН ХАЙРЫГ “БҮТЭН АМЬДРАЛ”-ААС МЭДРЭЭРЭЙ

Өнөөдөр хайрын баяр. Олон хүн энэ өдөр хайр, дурлал, нандин учралуудаа дурсан санаж тэмдэглэдэг. Маргааш буюу 2-р сарын 15-наас үзэгчдэд хүрэх “Бүтэн амьдрал” олон ангит киноны гол дүрийн жүжигчин З.Онон өөрийн хайрын түүхийг гэгээн хайрын энэ л өдөр уншигчидтайгаа хуваалцаж байна.

З.Онон: Хүнд анхны харцаар дурлаад түүнийгээ хайр болгож чадна гэдэг хамгийн гайхамшигтай зүйл гэж боддог. Анх оюутан болоод СУИС-ийн дотуур байранд байхаас л нэгэн залуу сэтгэлээ илчилдэг байлаа. Би ч тоодоггүй. Нэг өдөр өрөөндөө найзуудтайгаа хөзөр тоглоод сууж байтал хаалга тасхийгээд л явчихлаа. Харсан манай хүн “Онон, чи надтай үерхээч” гэж хэлчихээд ичээд, гүйгээд явчихсан. Оюутны амралт ч боллоо. Тэр үед Идэрээ над руу мессеж бичдэг болчихсон байсан юм. Нутагтаа очоод, сүлжээгүй газар холбоо барьж чадахгүй бүтэн сар болсон. Ашгүй нэг юм хичээл орж, Идэрээ ирэхэд би ямар их санаснаа мэдсэн. Тэр цагаас үерхэж эхлээд одоо 3 хүүхдийн ээж аав болчихсон амьдарч байна даа.

Одоо бодоход бид хоёрт айлын хажуу өрөөнөөс эхлээд түрээсэлж үзээгүй газар гэж байдаггүй. Бүх зүйлийг тэгээс эхлүүлсэн ч хамтдаа байгаа нь л хамгийн их аз жаргал. Ажлаа тараад ирэхэд нь халуун хоол цайгүй зөрөөд гардаг эхнэрийнхээ ажлыг ойлгож, ард минь баттай түшиг тулгуур болж, үр хүүхдээ өвтгөхгүй өсгөж хүмүүжүүлдэгт нь ханьдаа маш их баярладаг. Анх шохоорхож, дурлаж байсан тэр хайраа огт дундруулахгүй харин ч үрийнхээ тоогоор үржүүлж хайрладаг юм шүү дээ. Ханьдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

Бид хоёр нэг зүйлд их эмзэглэж явдаг юм. Сүүлийн үед манай нийгэмд салалт ихсэж байгаа нь харамсалтай. Аав, ээжийгээ гээд зориод ирчихсэн гэмгүй хүүхэд сэтгэлийн шархтай, зовлонтой нүдтэй байхыг харах маш хэцүү. Идэрээ бид хоёр ч бас хүүхдүүдийнхээ элэг бүтэн, жаргалтай харцыг харахын төлөө амьдардаг. Тийм ч учраас би өөрийн уран бүтээлээрээ дамжуулан залуустаа уриалга хүргэхийг их хичээдэг. Тэгээд л “Бүтэн амьдрал” олон ангит киноны зохиолыг уншаад энэ бүтээлд заавал тоглох ёстой гэж шийдсэн юм. Залуус маань энэ киног үзээд гэгээн хайрыг мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бүтээлээс та бүхэн хайртыгаа ганцхан өдөр баярлуулаад өнгөрөх биш хором мөч бүрт аз жаргалтай байлгах хэрэгтэй гэдэг санааг мөн ойлгох биз ээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 79,239 айлын орон сууц баригдахаар төлөвлөгджээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​