УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хуралдаанаар шийднэ. Учир нь тэрбээр оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм.
НУг хурал өнгөрсөн 5-нд болох байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан билээ.