УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


                                    Тэрбээр эхлээд ''Миний бие өнгөрсөн долоо хоногт нэг асуудлыг удаа дараалан хөндөж тавьсан. Тэр нь хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэвэрийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Үүнийг дэмжих хүмүүсээс гарын үсэг цуглуулж 10 мянгад хүргэх. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-д танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд дараа дараагийн арга хэмжээнд орно" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "Намайг МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байгаа. Хэрвээ МАХН парламентад суудалгүй юм бол УИХ-ын гишүүнд өгөх ёстой 10 сая төгрөг, улс төрийн тухайн намд санал өгсөн нэг хүний тоогоор 1000 төгрөг гэж бодохоор 114 сая төгрөг нийлээд 124 сая төгрөг авах ёсгүй. Сангийн яаманд хүргүүлээд суудалтай суудалгүйн асуудал шийдэгдтэл зориулалтын бусаар зарцуулах ёсгүй шүү гэдэг албан бичиг өгсөн байхад Сангийн яамныхан тэр мөнгийг шилжүүлсэн байна лээ. Энэ МАХН-ын нэр бариад байгаа хэсэг нөхдүүд хуулиар бол надад жилд 10 сая төгрөг өгөх ёстой юм. Тэр мөнгөөр би Орхон аймгийнхаа иргэдэд гурил будаа, гэр, нүүрс, авч өгөх үүрэгтэй. Тэгээд аудитад тайлагнах үүрэгтэй. Хоёрдугаарт Улсын дээд шүүхийн шийдвэрийг бичгээр авна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд хуучин ерөнхийлөгч нарын хатгаасаар халдсан байвал захиргааны шүүхэд хандана. Яагаад гэвэл Улсын бүртгэлийн тухай хуулинд компани, төрийн бус байгууллагыг Улсын бүртгэлийн алба, намыг Улсын дээд шүүх бүртгэнэ гэж заасан байдаг. Тиймээс бадарчин баярлах болоогүй гэдэг шиг асуудалд үе шаттайгаар хандах болно. Намаас гарах, орох гэдэг асуудал хувь хүнд үндсэн хуулиар олгогдсон эрх учраас хэн нэгэн хөөдөг юм биш. Хэн нэгний хүчээр намд оруулдаг юм биш.  

МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан. Намайг олон нийтэд гэмт хэрэгтэн  гэж зарласан. Би гэмт хэрэгтэн биш. Шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж хэлэх эрх байхгүй" хэмээсэн юм. 


Энэ мэдээ таалагдаж байвал: