Монголд хамгийн олон УИХ-ын сонгуульд оролцсон рекордыг "Буян"-гийн Жаргалсайхан эзэмшдэг


БНН-ын дарга Б.Жаргалсайхан Монголд хамгийн олон УИХ-ын сонгуульд оролцсон рекордыг эзэмшсэн. Тэрээр 1992 оноос хойш болсон УИХ-ын сонгууль болгонд оролцсон аж. 2001 онд болсон Булганы нөхөн сонгуульд оролцож, Л.Энэбиш даргын оронд УИХ-д суухаар оролдсон. "Буян"-гийн Жаргалсайхан найман удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ганцхан удаа УИХ-д сонгогдсон. "Буян"-гийн Жаргалсайхан 2004 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн болж байсан удаатай. УИХ-д суудалтай намын даргын хувьд 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2006 онд М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар ажилласан. Харамсалтай нь нэг танхимд Эрүүл мэндийн сайд байсан Л.Гүндалай огцрох санал оруулснаар огцорсон. "Буян"-гийн Жаргалсайханы улс төрийн оргил үе нь 2004-2006 он байсан байх. Энэ удаа "Буян"-гийн Жаргалсайхан 9 дэх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвших нь. Ингэхдээ Чингэлтэй дүүрэгт очиж, нэр дэвшихээр болжээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: