НИТХ-ын сонгуулийн тойргийг 23, мандатыг 45 байхаар баталлаа


Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.

Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив.Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.

Дүүрэг Мандатын тоо
1. Баянгол дүүрэг 6
2. Баянзүрх дүүрэг 10
3. Хан-Уул дүүрэг 6
4. Чингэлтэй дүүрэг 4
5. Сонгинохайрхан дүүрэг 10
6. Сүхбаатар дүүрэг 4
7. Багануур дүүрэг 2
8. Багахангай дүүрэг 1
9. Налайх дүүрэг 2

 


Энэ мэдээ таалагдаж байвал: