fbpx "Рио Тинто" юуны учир "Оюутолгой"-гоос тусдаа оффис нээв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 13 секунд

“Рио Тинто“ юуны учир “Оюутолгой“-гоос тусдаа оффис нээв?

Дэлхийн уул уурхайн томоохон компанид тооцогддог Их Британи-Австралийн хамтарсан “Рио Тинто” компани даваа гарагт Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн нь энэ долоо хоногийн эхний өдрүүдийн анхаарал татсан мэдээлэл байлаа.

Оюутолгойн уурхайн төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэгч, уг ордын 66 хувийг эзэмшигч тус компанийн албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтэд "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хүрэлцэн ирсэн нь ч олны анхаарлыг татаж байна.

Харин “Оюутолгой” хэмээх аварга төслөөсөө тусдаа Улаанбаатарт шинэ оффис нээж буй нь хайгуулын ажилд төвлөрөх, холбоогоо бэхжүүлэх гэсэнтэй холбоотой биз ээ гэж шинжээчид харж байна.

“Цахилгаан автомашины эрэлт өсөх хандлага, мөн сэргээгдэх эрчим хүч олон удаа ашиглагдах бараан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж байгаа энэ үед дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай хөрш МонГол Улстай ойртож буй нь олон улсын судлаачдын зүгээс ихэд сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчид залуу ардчилсан улсад гэгддэг Монгол Улсын яах нь тодорхойгүй байдалд таагүй хандаж байхад “Рио Тинто” компани “Оюу толгой” зэсийн ордыг өргөжүүлэх төсөлд үйл ажиллагаа явуулж, өмнө нь тус улсын Засгийн газартай амаргүй хэлэлцээрүүдийг хийж байсан билээ.

Шинэ төлөөлөгчийн газартаа энэ ондоо 80 ажилтан нэмж авах бөгөөд компанийн хайгуулын хөтөлбөрийг дэмжиж ажиллахаас гадна харилцаагаа сайжруулахад анхаарна гэж тус компаниас мэдэгдлээ” хэмээн “Ройтерс”-т бичсэн байна.

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Монгол Улс бол “Рио Тинто”-гийн стратегийн чухал зах зээлийн нэг юм. Бид энд үлдэхийн тулд ирээд байна’’ гэж нээлтийн үеэр мэдэгджээ.

“Рио Тинто” компани 2010 оноос хойш Монголд цалин, нийлүүлэгчдийн төлбөр, татвар, рояльти гээд долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Тус компани “Оюу толгой” зэс, алтын ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг бол 66 хувийг “Turquoise Hill Resources” эзэмшдэг байна. Харин “Turquoise ННГ-ийн 51 хувийг“Рио Тинто” эзэмшдэг юм байна.

 

“РИО ТИНТО” КОМПАНИЙН ТУХАЙ

 

Уул уурхайн томоохон төсөл яригдаж эхэлснээс хойш монголчуудад танил болсон “Рио Тинто" компани 2006 оноос Монгол Улсын Засгийн газартай стратегийн урт хугацааны төсөл дээр хамтран ажиллаж байгаа билээ.

Xapин “Рио Тинто" группийн түүхийг сонирхвол аль XIX зуунд буюу 1873 онд байгуулагдсан, 145 жилийн түүхтэй. Компанийг Хью Мэтсон хэмээх хүн үүсгэн байгуулсан. Харин одоо ерөнхийлөгчөөр нь Сэм Уолш, захирлуудын зөвлөлийн даргаар Ян дю Плесси нар ажиллаж байна.

“Рио Тинто” нь өдгөө уул уурхай, металлургийн чиглэлээр дэлхийд гуравт бичигдэх хэмжээний том үндэстэн дамнасан компани болжээ. Үйл ажиллагаагаа “Rio Tinto Limited", “Rio Tinto pic" хэмээх үйл ажиллагааны хоёр компаниар дамжуулан гүйцэтгэдэг. Мельбурн, Лондонд төвтэй тус компанийн хөрөнгийн хэмжээ 2007 оны долоодугаар сарын байдлаар 79.6 тэрбум ам.долларт хүрчээ. Харин дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсаж байгаа гэнэ. 

“Рио Тинто" компани алт, зэс, хөнгөн цагаан үйлдвэрлэж, төмрийн хүдэр, нүүрс, алмаз, уран олборлодог.

Алтны үйлдвэрлэлээрээ дэлхийд тавдугаарт, зэсээрээ дөрөвдүгээрт, хөнгөн цагаанаар долоодугаарт бичигддэг бол төмрийн хүдрээрээ хоёрдугаарт, нүүрсээрээ дөрөвдүгээрт, алмаз, уранаараа нэгдүгээрт ордог байна.

“Рио Тинто" гэдэг нь испаниар “Улаан гол” гэсэн утгатай үг ажээ. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оны Лондоны олимпын медалийг хийх эрхтэй болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь байгаль орчныг хамгаалагчид тус компанийг олимпын наадмын медаль хийх эрхгүй гэж үзжээ. Эсэргүүцэгчдийн гол уриа нь “Байгалийг хордуулагчид спортод rap дүрэх ёсгүй” хэмээн уриалж байлаа. Энэхүү эсэргүүцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж үр дүнд хүрсэн.

“Рио Тинто” Монголд үйл ажиллагаа явуулаад даруй 10 гаруй жил болжээ. Оюу толгойн орд газрын нөөц дэлхийд тэргүүлж буй. Одоогийн байдлаар зэсийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч гурван орны нэгд бичигдэж байна.

 

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Солонгосоос авчирсан 500 сая долларыг Майдар хотод оруулах уу, Ерөнхий сайд аа
Солонгосоос авчирсан 500 сая долларыг Майдар хотод оруулах уу, Ерөнхий сайд аа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​