fbpx ГААЛИЙН БАЙЦААГЧДАД ОНОГДУУЛСАН ТОРГОХ ЯЛЫГ ХОРИХ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 28 секунд

ГААЛИЙН БАЙЦААГЧДАД ОНОГДУУЛСАН ТОРГОХ ЯЛЫГ ХОРИХ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

Гааль Татварын Ерөнхий газар, Замын -Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид 2015 оны 5 сараас 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хээл хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хээл хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг   2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ.

Харин Б.Цэенг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авсан, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, АТГ-ын ажилтанд   хээл хахууль өгөхөөр завдсан гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Мөн Т.Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял, түүнчлэн И.Наранцэцэг, М.Энхтүвшин нарыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, И.Наранцэцэгт 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих, М.Энхтүвшинд 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан аж. Мөн Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 6 жил 6 сар хорих, Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулжээ.  Э.Наранбат, Р.Мөнхзаяа, Л.Ариунжаргал, Б.Наранбат, Б.Мөнхболд, С.Оюунсүрэн нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  3 жил 5 сараас 3 жил 7 сар хорих ял оногдуулсан байна.

Харин Д.Наранчимэг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт оногдуулсан 1 жилээс 2 жил 6 сар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  Д.Жавзандуламд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг цагаатгасан байна.

Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны  Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 8 сар хорих, Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих, И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих, Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих,  Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал,  Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ.

Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял, Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ.   

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт зургаан удаагийн давтан үйлдлээр хээл хахууль авсан  гэмт хэрэгт нь давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, илтэд хөнгөдсөн хэмээн үзэж, Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт оногдуулсан торгох ялыг 2 жил хорих болгон өөрчиллөө.

Харин Б.Оюунчимэгийн нэг үйлдэлд нь хоёр зүйл ангиар зүйлчилсэн нь буруу учир  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хуралдаа суудаггүй гишүүд, “хуруугаа уншуулдаг” ажилтан хоёрыг жишихүй
Хуралдаа суудаггүй гишүүд, “хуруугаа уншуулдаг” ажилтан хоёрыг жишихүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​