fbpx Л.Мөнхбаатар: Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

Л.Мөнхбаатар: Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой

Төсөл санаачлагчдын хэлж буйгаар Улсын бүртгэлтэй холбоотой хуулийн төслийг шинэчилснээр бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг маш хөнгөн шуурхай болгох, дөрвөн төрлийн бүртгэлээс  өөр бусдыг Засаг захиргааны нэгжийн харьяалалгүйгээр бүртгэдэг болох зэрэг олон өөрчлөлт гарах аж. Эдийн засгийн суурь агуулгаараа газар ба газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг болох бөгөөд Үл хөдлөхийн бүртгэлийн асуудалтай холбоотой гардаг бэрхшээл асуудлыг цэгцэлж, онлайн хэлбэрт оруулна. Үл хөдлөхийн лавлагаа авч ирэхийг шаарддаг байсан бол онлайнаар харах боломжтой болох аж. 

Р.Содхүү: Гараар өгдөг лавлагааг 40 хувь бууруулж чадсан

Бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн талаар ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү Монгол Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хамгийн том сан болж чадсан. 94 сая их нотлох баримтыг агуулсан 60мб-ийн багтаамжтай, 67 сервертэй, Эд хөрөнгийн, Иргэний, Улсын бүртгэлийн мэдээллийн сан нэгдэж чадсан. Төрсний гэрчилгээ, лавлагаа гэх мэт бүх мэдээлэл энэ сангаас гадуур байгаа ТҮЦ машинаар гарч байгаа. Гараар өгдөг байсан лавлагааг 40 хувь бууруулж чадсан. Харин одоо бол харилцан мэдээлэл солилцох боломжийг шинэчлэх шаардлагатай гэлээ.

Л.Мөнхбаатар: Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 2008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршүүлэх олон ажил хийгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс иргэнээ анх удаа шинэчлэн бүртгэж, 15 сая баримтыг сканердаж, 680 мянган зөрчлийг арилгасан. Ингээд иргэнийг давхцуулахгүйн тулд гарын хурууны хээгээр баталгаажуулсан. Одоо бүх мэдээлэл цахим болсон тул иргэндээ түргэн шуурхай үйлчлэх хэрэглээ тал руу нь чиглүүлж, хуульчилж өгөх ёстой. Нэгэнт хурууны хээ авсан тохиолдолд иргэн хүн яваад очиход иргэний үнэмлэх шаардлагагүй, хурууны хээгээр үйлчилж болно. Бид энэ дунд “Нэг цэгийн үйлчилгээ”, ТҮЦ машин гэх мэт завсрын шийдэл гаргаж байсан. Иргэн хүн төрийн байгууллагад хандахад бичиг баримтын чирэгдэлгүй үйлчилдэг байхад чиглэж байгаа юм. Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой. Цахим гарын үсгийн ажил ямар түвшинд байна вэ? 

Р.Содхүү: Цахим гарын үсгийн программыг хийж дууссан

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү: Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хамгийн том цахим бааз болж хөгжиж чадсан. Одоо үүнийгээ Монгол Улсын ой санамжид ашиглах ёстой. Цахим гарын үсгийн программыг хийж дууссан. Манай бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн үйлдвэртэй. Манайх энэ үйлдвэртээ үнэмлэх хэвлэж байгаа. Тоон гарын үсэг хэвлэх программаа хийж дууссан. Үндсэндээ одоо иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дууссан гэж ойлгож болно. Одоо ганцхан төрийн байгууллагаас тоон гарын үсгээ өгчихвөл бид суулгахад бэлэн болчихсон байгаа. 

Б.Энхбаяр: 177 мянган иргэн бүртгэлийн төвд ирэх шаардлагагүй 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Сүүлийн гурван жилийн дотор 177 мянган лавлагаа олгосон. Энэ мэдээллийг онлайнаар өгдөг болно. Өөрөөр хэлбэл, дээрх 177 мянган иргэн бүртгэлийн төвд ирэх шаардлагагүй болно. Мөн таван төрлийн бичиг баримтын хуулбарыг шаардахгүй болох юм. Үүнд, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг багтаж байгаа. Багц хуулийг яагаад 2009 оноос хойш шинэчлэн найруулах болов гэдэг нь практик шалтгаантай холбоотой. Л.Мөнхбаатар дарга 2008 оноос эхлээд цаасан бүртгэлийг онлайн тогтолцоо руу шилжүүлэх суурь ажлыг хийсэн. Одоо бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа. Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно гэсэн үг. Ингэснээр иргэд лавлагаа авах асуудал нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор зардал нэмэгдэх асуудал байхгүй. Эсрэгээрээ буурна. Иргэний үнэмлэх 2002 онд шинэчлэгдсэн. Гадаад паспортын тухайд 2015 оноос загварыг нь өөрчлөх шийдвэр гарсан. Гадаадад ихээхэн хэмжээний бэлдэц хэвлүүлэх гээд мөнгийг нь төлчихсөн байгаа. 

Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь  суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​