Аргын тооллын наймдугаар сарын 24, Сумьяа гариг, Билгийн тооллын 6, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Өдрийн сайн цаг нь үхэр, хонь, луу, морь, нохой , гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.