Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг байнгын ашиглалтад оруулах комисс Багануур дүүргийн 1,3 дугаар хорооны 16 байршилд ажиллалаа. Үүнд:
- 139 дүгээр цэцэрлэгийн барилгын их засварын ажил
- Д.Нацагдоржийн төв талбай орчмын тохижилт, гэрэлтүүлгийн ажил
- “Гүн галуутай” сургуулийн гадна хөл бөмбөгийн талбайн ажил
- Байрны дээврийн засвар /12 байршил/
- 1 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн гадна фасадын ажлуудад тус тус комисс зохион байгуулав.