fbpx Хариуцлага хаана байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

Хариуцлага хаана байна вэ

Манай улс 25.2 тэрбум америк долларын гадаад өртэй. Өрийн хэмжээг нийт хүн амд хуваан тооцвол Монгол Улсын иргэн бүрт 19 сая төгрөгийн өр ногдож байна. Гадаад өрийн хэмжээ цаашдаа ч өснө. Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар БНСУ-аас 500 сая ам.долларын зээл авахаар болсон. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авах тухай асуудал УИХ-ын түвшинд яригдаж буй.

“Чингис” бондыг анх авахдаа юунд зарцуулахаа тооцоогүй. Улмаар хоёр жил орчим хүүгийн алдагдал хүлээж, эцэст нь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хэлбэрээр тараасан гэж зарим эдийн засагчид харддаг.

Улс орныг хурдацтай хөгжүүлэхийн тулд ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаднаас зээл авдаг. Монгол орныг аж үйлдвэржсэн, дэд бүтэц хөгжсөн улс болгоно хэмээн Чингис, Самурай бондыг Ардчилсан нам эрх барих хугацаандаа олон улсын зах зээл дээр гаргаж байсан. Гэвч бодит байдал дээр Чингис бондын 500 сая америк долларын өрийг төлөхийн тулд “Гэрэгэ” нэртэй 800 сая ам.долларын бонд гаргаж өрийг өрөөр дарсан билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Чингис бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө" гэж УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан удаатай. Өнөөдөр Монголчууд бидний төлөх ёстой бондын төрөл нэмэгдэж Чингис+Самурай+Гэрэгэ гэсэн нэрсийн жагсаалт бий болжээ.

“Чингис” бондыг анх авахдаа юунд зарцуулахаа тооцоогүй. Улмаар хоёр жил орчим хүүгийн алдагдал хүлээж, эцэст нь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хэлбэрээр тараасан гэж зарим эдийн засагчид харддаг.

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Чингис, Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан. Бондын мөнгийг танил тал, фракц бүлэглэлээрээ хувааж завшсан улс төрч, шийдвэр гаргагч нарт хариуцлага тооцох ёстой гэж ярих болсон. Гэхдээ энэ яриа сонин зүйл биш юм. 2016 оны сонгуулийн өмнөөс л төрд хохирол учруулсан, бондын мөнгийг завшсан хүмүүст хариуцлага тооцно, шударга ёсыг тогтооно гэсэн амлалт чихэнд хоногших болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл ил болсон зүйл алга.

“Чингис бонд өр биш өглөг юм” хэмээн цэцэрхэж явсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Улс Их Хурлын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй тухай мэдээлэл гарч хэсэгтээ шуугиад удалгүй намжсан. Гэм буруугүй бол тэдний нэр төрийг сэргээгээд, гэмтэн мөн бол ял зэмийг нь  үүрүүлээд төрд учирсан хохирлыг барагдуулах хугацаа аль хэдийнэ өнгөрлөө. Дахин асууя, хариуцлага хаана байна вэ?

100 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хуульгүй мэт авирлаж буй этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлнэ. Би амь насаа алдахаас айхгүй байна. Ганцхан ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэж хэлээд гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв.

Төрд хариуцлага, ёс зүй авчирна гэж ам гарсан Ерөнхий сайдаас одоо амлалт нэхье. Монголын төрд хохирол учруулсан, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, улс төрчдөд хариуцлага тооцохыг түүнээс шаардъя. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хулгай хийсэн бол хэн байхаас үл хамаарч ял зэмээ үүрэх ёстой. Эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй эсэх нь энд үл хамаарах учиртай. Ингэж байж цаашид шударга ёс тогтох болно.

Хоёр жилийн өмнө Хөгжлийн банканд санхүүгийн шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч байсан. Тухайлбал 300 сая төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөсөн замыг 1.3 тэрбум төгрөгөөр барьсан. 440 сая төгрөгийн өртөгтэй хийгдэх ажлын санхүүжилтийг өөрчилж 1.8 тэрбум төгрөг болгож нэмсэн тухай мэдээлэл илж болж байсан.

Төсөвт өртөг нь нэмэгдсэн төслүүдийн цаана Ардчилсан намын гишүүдийн компани байсан тухай Улс Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ярьж байсан удаатай.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил яагаад бий болов. Хэний буруутай шийдвэр ийм үр дагавар авчирсан бэ гэдэг асуултууд хариултгүй хэвээр байна. Хариуцлага хаана байна вэ?

Г.Дугар     

Zaluu.com

 

Хоёр орны олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ
Хоёр орны олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​