Төв аймгийн Сэргэлэн суманд өчигдөр байлдааны сургуулилтын үеэр мина гацсанаас болж дэлбэрч цэрэг гэмтсэн талаар манай сайт мэдээлсэн. Уг цэрэгт анхан шатны тусламж үзүүлэн яаралтай, ГССҮТ-д хүргэсэн байна. Одоогоор эмчилгээндээ орон эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдаж байх үед Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлагч буудлагын үед гэмтэл авсан тул сургуулийн эмнэлгийн бүлэг яаралтай анхны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн эмчлүүлж байна. Одоогоор гэмтсэн ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Цэргийн хүний үндсэн хөдөлмөр сургалт бэлтгэл ба галт зэвсэгтэй байнга харилцдаг маш хүнд хөдөлмөр юм" гэлээ.