Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр нийт 847 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 76617 хүнд шинжилгээ хийсэн. Харин 27935 хүнийг тусгаарлажээ. Одоо тусгаарлан ажиглах байранд 3698 хүн байна.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр Монголд зөөвөрлөгдөн ирж батлагдсан тохиолдол 315. Үүнээс 310 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо ХӨСҮТ-д ердөө 5 хүн эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр, 4-ийнх нь хөнгөн байна.