fbpx Зүсээ хувилгасан хулгайчид олширлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 30 секунд

Зүсээ хувилгасан хулгайчид олширлоо

 

18 настай М дөрвөн жилийн хугацаанд 60 гаруй автомашин хулгайлжээ. Ингэхдээ хулгайлсан машинаа унан нэг газраас нөгөө газарт хүрээд, тэнд нь орхичихдог аж. Хэдий хулгайлсан машиныхаа эд ангийг нь борлуулж, ашиг олдоггүй ч машин доторх мөнгө болох боломжтой эд зүйлс (гар утас, нөүтбүүк, хэтэвчин доторх мөнгө гэх мэт )-ийг авч, ченжүүдэд худалддаг байж. Тэрбээр хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 7-нд нэг машин хулгайлсан гэх.

Ийм олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэгтэн нэг удаа ч баригдаж байгаагүй нь хачирхалтай. Түүний үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэл нь 5-12 жил хорих ял байдаг аж. Сэжигтэн М яагаад автомашин хулгайлдаг байсан талаар цагдаад мэдүүлэхдээ “Би“Чита” гэдэг pc тоглоомонд донтчихсон. Тэр тоглоомонд автомашин хулгайлж, цагдаа нартай хөөцөлдөж, зугтаадаг юм. Тэгээд л өөрөө амьдрал дээр бодитоор хэрэгжүүлмээр санагдаад машин хулгайлдаг болсон” гэв.

Орчин цагийн хулгайчид ганган хувцастай, соёлтой төрхтэй болсон

Энэ жишээн дээр үндэслэн цагдаагийн байгууллагаас гаргасан нэгэн судалгааг дурдъя. Улсын хэмжээнд гарч буй нийт хулгайн гэмт хэргийн дийлэнхийг архи, хар тамхи, pc болон мөрийтэй тоглоомонд донтогчид үйлддэг аж. Тэд архи, тамхи, хүүхэн худалдан авах гэх мэт өөрийн хэрэгцээгээ хангахын тулд бусдын халаасыг тэмтэрч, орон байрыг нь тонодог аж. Дээхэн үед хулгайчдыг ноорхой хувцастай, унхиагүй, залхуу хүмүүсээр төсөөлдөг байлаа. Тэгвэл орчин цагийн хулгайчдын төрх тэс өөр.

Тэд ганган хувцастай, соёлтой төрхтэй. Хэл яриа нь ч хөгжчихсөн. Үүнийг батлах жишээ дурдвал билэгжүү айлын хүүхдүүд баймаар хоёр залуу АШУИҮС руу ороод ердөө хоёр цагийн дотор 10 гар утас хулгайлсан хэрэг гарчээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд зарж, өдөрт хамгийн багадаа нэг сая төгрөг олдог байсан нь тогтоогджээ. Ер нь хулгайчдын хамрах хүрээ хязгааргүй. Халаас, орон байр, мал, машин… цаашлаад төсөв, тендер гээд үргэлжилнэ.

Гадаад дахь Монголын хулгайчдыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн 10 жилийн хугацаанд 5-10 хувийн өсөлт эсвэл бууралттай гардаг байсан аж. Гэтэл 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 34 хувиар огцом нэмэгдэж, нэг жилд бараг 50 хувь өссөн байна. Тэгвэл гарч буй хэргийн дийлэнхийг халаасны буюу гар утасны хулгай эзэлж байгаа юм. ЦЕГ-ын статистик судалгаагаар жилд 19 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Ингэж огцом өссөн шалтгаан нь нийгмийн суурь үзүүлэлт болох ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой гэсэн тайлбарыг хэлж байна.

Хамгийн гол нь хулгайн эд зүйлийг хямд үнээр авдаг, хулгайг өөгшүүлдэг бүлэг этгээдүүд байгаа төдийгүй сүлжээ үүсчихсэнд асуудлын гол оршино. Ченж нэртэй “цагаан” гартай луйварчид хулгайчдаас хямд үнээр гар утас, автомашины эд анги гэх мэт үнэт эд зүйлийг худалдан авч, өнгө зүсийг нь хувирган хар зах зээл дээр нийлүүлж байна. Ченжүүдээс гадна хулгайг өөгшүүлэгчид бол ломбардны үйлчилгээ эрхлэгчид. Хулгайчид буруу гараар олсон зүйлээ хамгийн түрүүнд ломбарданд тавьдаг.

Улаанбаатар хотод 500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нэлээд их хэмжээний мөнгө эргэлддэг гэсэн тооцоо бий. Ийн хаа сайгүй хулгай нүүрлээд буй цөвүүн цагт иргэд өөрсдөө л сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэхээс өөр сонголт байхгүй. Тэрчлэн хулгайн гэмт хэрэг 14-60 насныхан дунд зонхилж байгаа нь эр, эм, хөгшин залуугүй хулгайчид болсныг илтгэнэ. Санаанд ч багтамгүй нэг зүйл сонсогдсон нь сүүлийн үед тэтгэврийн насныхан хулгай хийдэг болсныг цагдаа нар онцлон хэлж байна. Учрыг лавлахад хөгширсөн хүнийг хэн ч яаж ч чадахгүй гэсэн сэтгэхүйгээр дэлгүүр, ялангуяа хүнсний дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн хумсалдаг гэх.

Фэйсбүүк хуудасны “Хулгайчаас салцгаая” бүлгэмд тавьсан видео бичлэг дээр 4-5 эмээ нар, ач зээгээ дагуулаад дэлгүүрээс шоколад хулгайлж байгаа нь камерт бичигдсэн үлдсэн байсан. Мөн хэн ч тэднийг хараад хулгайчид байна гэж сэжиглэхээргүй, 40 орчим насны эхнэр, нөхөр хоёр хамтран дэлгүүрээс хэрхэн бараа хулгай хийж байгаа бичлэг тус бүлгэмд тавигдсан. Эхнэр нь нөхрөө халхалж, нөхөр нь дэлгүүрийн лангуун доторх оймсыг багц багцаар нь өмднийхөө ар тал руу чихэж байгаа бичлэг олон хүмүүсийн жигшлийг төрүүлсэн. Яагаад нас хүйс, нийгмийн давхарга үл харгалзан нийтээрээ хулгайч нэр зүүхэд хүрээд байна вэ гэсэн асуултад сэтгэлзүйчид ийн хариулж байна.

Жилд 19 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдаж байна

“Монгол хүн бүр хулгай хийчихье гэсэн бяцхан сэдэлтэй явдаг. Заримдаа өөрөө ч мэдэлгүй хийсэн байдаг. Жишээлбэл, би ямар нэг зүйл бичиж тэмдэглэх гэтэл бал олдохгүй байя. Гэтэл хажуугийн ширээний эзнээс зөвшөөрөл авалгүй балыг нь тэр чигт нь авчихлаа. Нэг муу бал гэсэн сэдлээр гаргасан үйлдлээ үл тооно. Гэтэл Японд хэрэв ийм үйлдэл гаргавал хүмүүс тэр хүнийг жигших жишээтэй. Тиймээс багаас нь хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэсэн хүмүүжлийг суулгах ёстой” гэсэн юм.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Б.Чулуунтамир: Хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах хэрэгтэй

Хулгайн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан, нөхцөлийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

-Нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн хэрэг өсөх шалтгаан нь юу вэ? 
-Хулгайн гэмт хэрэг өссөн нь ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Гэхдээ 2017 оны долдугаар сарын 1-нээс Эрүү болон Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар хулгайн хэргийг мөрдөн шалгах үйл явцад өөрчлөлт орсон. Өмнө нь эд зүйлээ алдсан хохирогчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 19 хоногийн дотор гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж тогтоодог байсан. Харин шинэ хуулиар энэ хугацаа тав хоног болгож наашилсан. Хулгайн гэмт хэрэг нь 300 мянган төгрөгөөс дээш бол эрүү, доош бол зөрчлийн хэрэг болдог. Гэтэл тав хоног нь мөрдөн байцаагчдад тухайн хэргийг шалгаж тогтооход хангалттай хугацаа биш юм. Тиймээс тав хоногтоо амжихгүй байгаагаас үүдэн хулгайн гэмт хэргийн өсөлт статистик мэдээлэл дээр нэмэгдэж харагдаж байна.

-300 мянган төгрөгөөс доош хохиролтой бол гэмт хэрэгт тооцохгүй гэлээ. Тиймээс л хулгайчид олширч байгаа юм биш үү? 
-Тийм. Яг энэ сэдлээр халаасны хулгайчид олширч байгаа нь үнэн. Тэд хуулийн заалтыг буруу ойлгож байгаад хэргийн учир бий. Хэрэв 300 мянган төгрөгөөс доош эд зүйл хулгайлчихвал намайг шийтгэхгүй, долоо хоног л саатуулдаг юм байна гэсэн ойлголттой явдаг. Гэтэл хуульд зааснаар иргэн 300 мянган төгрөгөөс доош бүхий эд зүйлийг анхны удаа хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ. Харин удаа дараа буюу хоёр удаа хулгай хийвэл Эрүүгийн тухай хуулиар 5-12 жилийн хорих ял онооно.

Мөн хулгайн эд зүйлийг дамлан авсан тохиолдолд иргэнийг 6-1 жил, бүлэг ченжүүдэд тав хүртэлх жилийн хорих ял оноох заалттай. Мөн албан байгууллагууд өөрсдөө хулгайтай тэмцэх ёстой. Жишээлбэл, “Монтел”, “Тэди” зэрэг газарт ченжүүд утас авна гээд гадаа нь зогсож байдаг. Тус байгууллагын удирдлагууд тэднийг үүднээсээ хөөж явуулахгүй бол албан байгууллагад мөнгөн торгууль ногдуулах, үл тоовол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Иргэдийн дунд цагдаа нар өөрсдөө хулгайчидтай холбоотой гэсэн хардлага бий. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? 
-Цагдаагийн байгууллага 9000 гаруй алба хаагчтай. Жилд 12 мянга гаруй хулгайн гэмт хэрэг гардаг. Гэтэл 9000 цагдаагийн 1000 орчим нь гэмт хэргийн араас мөрддөг юм. Тиймээс гэмт хэрэг илрүүлдэг цагдаа нарынхаа тоог нэм гэж хэлдэг. Үнэндээ 1000 цагдааг 2000 болгож болно. Гэхдээ хулгайн гэмт хэрэг байсаар бас нэмэгдсээр л байх болно. Иймд хулгайчдаас салах шийдэл бол одоогоор иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Цагдаа нар хулгайчидтай холбоотой юу гэсэн асуултад бүрэн дүүрэн няцаалт өгнө.

-Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байна вэ? 
-1997, 2002 онд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан хэрэгжиж байсан. Үр дүнд нь тухайн үед 60 гаруй хувьд хүрч байсан хулгайн хэрэг 30 гаруй хувь болтлоо буурч байсан. 2002 оноос хойш 16 жил өнгөрлөө. Энэ байдлаараа хулгайн гэмт хэргийн өсөлт 50 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энд тэнд хулгайтай тэмцэж буй үйл ажиллагааг нэг шугамд оруулж, Хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах цаг нь болсон.

Б.Бямбасүрэн

Жүжигчин Б.Амарсайхан одонгийн хүүхдээ өлгийдөн авлаа
Жүжигчин Б.Амарсайхан одонгийн хүүхдээ өлгийдөн авлаа
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​