fbpx Ц.Баярбат: Тухайн иргэний цалин өндөр, орлого хангалттай бол 6 хувийн зээл авахад хамтран зээлдэгч шаардахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 5 секунд

Ц.Баярбат: Тухайн иргэний цалин өндөр, орлого хангалттай бол 6 хувийн зээл авахад хамтран зээлдэгч шаардахгүй

Ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулж,  арилжааны банкуудаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл ипотекийн зээлийн хүүн 6 хувь болсонтой холбогдуулан журамд ямар өөрчлөлт орсон эсэх талаар БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон. Зээлийг олгоод эхэлсэн гэсэн. Хүү буурсантай холбоотойгоор ипотекийн зээлийн журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Зээл олголт эхэлчихсэн. УИХ-ын чуулганаар 2021 оны төсөв хэлэлцэх үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар энэ талаар мэдээлэл өгсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Монголбанкнаас холбогдох шийдвэрүүд нь гараад, арилжааны банкуудад хүргүүлчихсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ хоёрхон заалтад л өөрчлөлт орсон. Тодруулбал, хуучин журамд ипотекийн зээлийн хүү 8 хувь байна гэж заасан байсан. Одоо 6 хувь болж өөрчлөгдсөн. Түүнээс гадна, амины орон сууцанд олгодог ипотекийн зээлийг нийслэл хотод өгдөг болж байгаа юм. Өмнө нь зөвхөн аймаг, сумын түвшинд л олгодог байсан. Ийм л үндсэн хоёр өөрчлөлт орж байна. Бусад журмууд хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй.

-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь 6 хувийн хүүтэй зээлийг хэр урт хугацаанд олгох вэ гэдэг асуулт байна. Өмнө нь 5 хувийн зээл өгч байсан ч багахан хугацаанд хэрэгжүүлээд л зогсоосон түүх байгаа шүү дээ?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тавьсан. Түүний нэг нь ипотекийн зээлийн хүүг бууруулах. Нийгмийн даатгал төлдөг иргэдэд анх удаа орон сууц авахад нь 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгоно гэсэн зорилтыг багтаасан. Энэ зорилтыг хэрэгжүүлж байгаа алхам. Засгийн газар зорилтоо тавьчихсан. 6 хувийн хүүтэй зээл өгөх ажлаа ч эхлүүлчихлээ. Тиймээс цаашид өснө гэсэн тооцоо байхгүй. Харин ч хүүг дахиад бууруулах боломж байгаа эсэхийг л судалж, зорино уу гэхээс биш өсөхгүй. Аль ч засгийн үед иргэдэд аль болох хүү багатай зээл олгохыг л зорино. Зөвхөн ипотекийн гэлтгүй бусад төрлийн зээлийн хүүг ч бууруулах бодлого барьж байна. Монголбанк ч бодлогынхоо хүүг бууруулж байгаа.  2013 онд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл гаргаж байхад Монголбанкны бодлогын хүү 12 хувь байсан. Гэтэл одоо бүр 8 хувь руу орж ирж байна.  Эдийн засаг, санхүү талаасаа харвал ипотекийн зээлийн хүү эргэж өсөх нөхцөл байдал ажиглагдахгүй байгаа юм.

-Ипотекийн зээлийн хүртээмж бага байгаа талаар шүүмжлэл багагүй гарч байсан. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах уу. Зургаан хувийн хүүтэй болохоор энэ хөтөлбөрийн зээлийн эрэлт нэмэгдэх нь тодорхой?

-Бид ипотекийн зээлийн эх үүсвэрийг аль болох нэмэгдүүлэх л зорилго тавьдаг. Гэхдээ хэд хэдэн нөхцлөөс нэмэгдэх эсэх нь хамаарч байдаг. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал байна. Коронавирусийн үед дэлхий нийтээрээ л эдийн засаг хүндэрчихсэн, төсөв мөнгө хүрэлцээгүй болсон. Ийм хүнд үед бид бодлогоо гаргаад, ипотекийн зээлийн хөтөлбөрөө боломжийн хэмжээнд авч явж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хөрөнгө оруулалт өсөөд ирвэл эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талдаа орон сууцны зах зээлээ бид бас харах ёстой. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гэдэг том хүчин зүйл бий. Энэ харьцааг зөв хадгалж явахгүй бол эргээд эдийн засгаа хямраах эрсдэлтэй. 2013 онд ипотекийн зээлийг бий болгоод, гэнэт их хэмжээний зээл иргэдэд олгож эхэлсэн. Гэтэл орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхээ болиод, үнэ нь өсчихсөн.  Тиймээс бүх талаас нь бодолцож үзэж, тооцож байж үе шаттайгаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой. Түүнээс огцом өсгөж болохгүй.

Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэдүүлэх талаас нь Засгийн газар бодлогоо гаргаад ажиллаж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хуримтлалын санг бий болгох талаар тусгаж өгсөн. Хуримтлалын санг бий болгож, тэр хөрөнгөө иргэдээ орон сууцаар хангахад зарцуулах юм. Энэ нь цаанаа нийгмийн даатгалынхаа тогтолцоотой уялдаатай байна. Хуримтлалын санд ямар эх үүсвэрээс хөрөнгө татах вэ гэдгийг ч тооцоод ажиллаж байгаа. Хэрвээ хуримтлалын сангаа бид байгуулчихвал тэндээ хөрөнгөө хуримтлуулаад ажиллах боломж бүрдэнэ. Одоо ипотекийн зээлд өгч байгаа хөрөнгийн эх үүсвэр нь Монголбанкных. Хоёрдугаарт, арилжааны банкууд бас өөрсдийнхөө эх үүсвэрээр зээл олгоно. Энэ хоёр эх үүсвэрээс зээлийг шийдээд, иргэддээ 6 хувийн хүүтэйгээр олгоно. Энэ жилийн хувьд энэ чигээрээ л явна. Цаашид бусад эх үүсвэрүүдийг татах арга хэмжээ авна гэсэн зорилттой байна.

-Монголбанк нэгэнт өгсөн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгөө буцааж зээлэх маягаар 8 хувийн зээлийг өгч байсан. Яг тэр маягаар л 6 хувийн зээлээ олгоод явна гэсэн үг байх нь?

-Одоо Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй эх үүсвэрээ ашиглаад, зээлээ олгож байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдахад ОУВС-гаас нөхцөл, шаардлагаа гаргаж, манайд тавина. Тэр утгаараа Монголбанк янз бүрийн хөрөнгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд зориулж ашиглах боломжгүй, хориотой. Яг л зөвшөөрөгдсөн хэмжээнд эх үүсвэрүүдээ шийдээд л яьж байна. Цаашид Засгийн газар өөр эх үүсвэрийг шийдээд оруулаад ирвэл боломжууд улам л нэмэгдэнэ. Монголчуудын хувьд нэг хачирхалтай зантай. Шинэ зүйл гараад ирэхээр л дараалал үүсгээд, давчдаад, хурдхан авах гээд л хичээгээд, өөрсдөдөө бухимдал үүсгээд байдаг. Энэ хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжээд л явна. Иргэд урьдчилгаагаа цуглуулаад, шаардлагаа биелүүлээд л банкиндаа очиход болно. Өнөөдөр л өгөөд дуусчих гэж байгаа юм шиг хандах хэрэггүй гэж зөвлөе.

-Арилжааны банкны зээлийн дундаж хүү 15-16 хувьтай байгаа. Гэтэл ипотекийн зээлийн хүү 6 хувь байна. Банкууд өөрсдийнхөө эх үүсвэрээр ипотекийн зээл гаргахад зориулж Засгийн газраас хүүгийн татаас өгч байгаа юм уу?

-Өгөхгүй. Монголбанк арилжааны банкуудтайгаа гэрээ хийгээд, тохирч байгаа. Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 болгож бууруулахын тулд бид маш их тооцоо, судалгаа хийсэн. Тэгж байж хүүг бууруулсан. Ямар зардлаа бууруулбал хүүг багасгаж болох вэ гэдэг бүх тооцоог хийсэн. Нөгөө талаар арилжааны банк гэдэг чинь ашгийн төлөө байгууллага. Бид банкуудыг ямар ч ашиггүй ажиллуулах зүйл хийнэ гэж байхгүй. Ипотекийн зээлийн хүүг бууруулахын тулд бид Үнэт цаасжуулах купоны жигнэсэн дундаж хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Хоёрдугаарт, МИК-д хуримтлагдсан хөрөнгийн нөөцийн хэмжээг нэг нэгж хувиар бууруулах арга хэмжээ авсан. Ийм байдлаар хоёр хувиар хүү бууруулах арга хэмжээг авлаа.

-Банкны шалгуурыг багасгах боломжтой эсэх талаар иргэд байнга асуудаг. Урьдчилгаа 30 хувийг бууруулахыг хүсэх хүн цөөнгүй байдаг. Банкны шалгууртай холбоотой өөрчлөлт орсон уу, хэвээрээ байгаа юу?

-Энэ зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг банкны систем бий болгож байна. Тэр эх үүсвэрээ банкаар дамжуулан олгож байгаа. Тэгэхээр банкны дүрэм, журмын дагуу л зээлээ олгоно. Коронавирусийн халдвараас үүдээд банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Банкны салбар хямарвал аюултай шүү дээ. Тиймээс эрсдэлээ бууруулахын тулд банкууд нөхцөл, шаардлагаа тавьдаг. Ипотекийн зээлийн 97.7 хувь нь найдвартай гэдэг ангилалд багтаж байна. Ердөө л 2.3 хувь нь л чанаргүй зээл. Зээлдэгчдэд банкнаас тавьж байгаа нөхцөл шаардлага зөв учраас хамгийн найдвартай зээл болж байна шүү дээ. Зээл олгож байгаа болон авч хүн хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол эдийн засгаа хямраах ч эрсдэлтэй. Хүн болгоны жишээ татаж ярьдаг Америкийн эдийн засгийн хямрал байна. Хэтэрхий хавтгайруулж зээл олгосноос болоод хямарчихсан. Тийм байдалд орохгүй нь тулд банк шалгуураа дүрэм, журмынхаа дагуу тавих л ёстой. Тиймээс 30 хувиа төлөөд, 70 хувьд нь зээл ав гэсэн журам өөрчлөгдөөгүй.

-Ипотекийн зургаан хувийн зээл авахад хамтран зээлдэг шаардахгүй гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Би тэр мэдээллийг уншсан, харин хаанаас өгснийг мэдсэнгүй. Хамтран зээлдэгч гэдэг тухайн хүний орлого нь хангалттай, тэрийгээ нотолж чадах эсэхээс л хамаарна шүү дээ. Ипотекийн зээлийн журамд Зээлийн эргэн төлөлт нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр орлогоо нотлох л ёстой болно.  Хэрвээ таны цалин хангалттай өндөр, энэ шаардлагыг биелүүлэхээр бол хамтран зээлдэгч шаардахгүй байж болно.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, ипотекийн зээлийн 25 орчим хувийг орон нутагт олгохоор бодлого барьж байгаа. Мөн төрийн албан хаагчдад ипотекийн зээлийн эх үүсвэрийн 15 орчим хувийг зарцуулж, зээл олгоно гэсэн зохицуулалтыг барьж ажиллаж байна.

-Ипотекийн зээл авах гэхээр олддоггүй. Гэтэл зээл гаргаж өгнө гэх зэргээр арилжааны банкинд ажилладаг хүмүүс мөнгө төгрөг авдаг гэдэг хэл ам байдаг.  Зээлийн хүү зургаан хувь болохоор иргэд ипотекийн зээл авах нь бүр ч нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад арилжааны банкууд зээл олгохгүй байна, мөнгө төгрөг өгч байж зээлээ бүтээлээ гэх хэл ам улам нэмэгдэх байх. БХБЯ энэ чиглэлд Монголбанктай хамтраад хяналт тавих ажил хийх үү?

-Гарч байгаа гомдол, санал нь банкуудтай холбоотой байдаг. Тийм учраас Монголбанк голлон хариуцна. Монголбанкны зүгээс хэрвээ ийм асуудал байгаа бол мэдэгдээрэй гэдэг. Яагаад гэвэл Монголбанкнаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байгаа. Засгийн газраас оролцож байгаа зүйл байхгүй. Хэрвээ Засгийн газар эх үүсвэрийн тодорхой хувийг гаргаж байгаа бол бид шалгаж, тогтоодог. Монголбанк, банкууд өөрсдөө гаргаж байгаа учраас олгосон мөнгийг нь зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг хянана, шалгана. Гэхдээ манайд ч бас энэ чиглэлээр ажилладаг бүтэц бий. Иргэд хандвал бид тодорхой хэмжээнд ажиллаж, шалгаж тогтоох боломжтой.  

АН журмын нөхдийнхөө халаасыг
АН журмын нөхдийнхөө халаасыг "сэгсэрдэг" даргатай нам юм гэж үү
 
“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй
“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй

“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй

Б.Эрдэнэсувд: Миний үеийнхэн, надаас дүү хүүхдүүд аав, ээжээсээ их зүйлийг нуудаг нь буруу санагддаг

Б.Эрдэнэсувд: Миний үеийнхэн, надаас дүү хүүхдүүд аав, ээжээсээ их зүйлийг нуудаг нь буруу санагддаг

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

ЭХНЭРЭЭ ОЛОН ЦАГ ТАМЛАЖ, АЛХААР ЦОХИЖ, ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЭРЭГТЭЙД 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

ЭХНЭРЭЭ ОЛОН ЦАГ ТАМЛАЖ, АЛХААР ЦОХИЖ, ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЭРЭГТЭЙД 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Хиймэл оюун ухаан - Аюулгүй байдал ба ёс зүй

Хиймэл оюун ухаан - Аюулгүй байдал ба ёс зүй

Ерөнхий сайд уучлал хүсээгүй учир Ардчилсан намын гишүүд чуулганы танхимыг орхив

Ерөнхий сайд уучлал хүсээгүй учир Ардчилсан намын гишүүд чуулганы танхимыг орхив

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ

1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”

1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”

Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?

Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

“Богд уул“ сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

“Богд уул“ сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ “УБДС” ТӨХК-Д ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙН АНХНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ “УБДС” ТӨХК-Д ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙН АНХНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага

“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

Н.Одонтуул: Гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг

Н.Одонтуул: Гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг

Ж.Баярмааг доромжилсондоо уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс шаардлаа

Ж.Баярмааг доромжилсондоо уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс шаардлаа

Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр зарим замын ачаалал ихэснэ

Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр зарим замын ачаалал ихэснэ

Украин: Путиныг цагаатгах Трампын тэнэглэл

Украин: Путиныг цагаатгах Трампын тэнэглэл

Украин АНУ-ын дэмжлэгээс татгалзахад бэлтгэж байна

Украин АНУ-ын дэмжлэгээс татгалзахад бэлтгэж байна

Эргэлзээтэй бүхнийг нь эргэж нягтлах цаг ирчихлээ

Эргэлзээтэй бүхнийг нь эргэж нягтлах цаг ирчихлээ

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Трамп Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан Зеленскийд “Чи бүхэл бүтэн улсаа алдах болно“ гэжээ

Трамп Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан Зеленскийд “Чи бүхэл бүтэн улсаа алдах болно“ гэжээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​