Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр болжээ.
Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж үүнд тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хугацаанд үйлчилнэ. Цагийн хувьд үдшийн 21:00-06:00 цагийн хооронд үйлчлэх ажээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn