Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барьж байгуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулахаар боллоо.
Захиалагчийн техникийн хяналтыг: Барилгын хөгжлийн төв
Гүйцэтгэгч: Тэлмүүн Доной ХХК
Зураг төсөл зохиогч: Бат Инспайринг ХХК
Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн Барилгачиддаа болон шинэхэн барилгадаа үйл ажиллагаагаа явуулах болсон Баян-Овоо сумын багш сурагчиддаа баяр хүргэе.