Төв аймгийн Батсүмбэр суманд 11 хүн сууж явсан автомашин хавцал руу унаж, 6 хүн бэртэн, 1 иргэн амиа алдсан осол гарчээ.
Тодруулбал, тус сумын Цогт-Өндөр багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны авто машинтай 11 иргэн самар түүгээд буцаж явсан бөгөөд 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээлэл аравдугаар сарын 29-нд Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б /46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, СХД-ийн харьяат иргэн Э /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г /36 настай, эрэгтэй/ амиа алджээ.
Эх сурвалж: erennews.mn